Category: Эдийн засаг

  • Эрдэнэт хот инженерийн шугам сүлжээгээ шинэчилж байна

    Эрдэнэт хот инженерийн шугам сүлжээгээ шинэчилж байна

    Орхон аймаг энэ онд орон нутгийн төсвөөс 28.4 тэрбум төгрөг гарган, 40-50 жил ашигласан инженерийн шугам сүлжээгээ шинэчилж байна. Ашиглах хугацаа нь дууссан, шинэчлэх шаардлагатай 163 км шугам тус аймагт бий. Үүний 8%-ийг өнөө жил шинэчилж буй аж. 32 байршилд шугам сүлжээ шинэчилж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Үүний 1 нь “Эрдэнэт…

  • МИАТ-ын онгоц Баянхонгор луу нисдэг болох гэж байна

    МИАТ-ын онгоц Баянхонгор луу нисдэг болох гэж байна

    МИАТ компани орон нутаг руу онгоц нисгэх шинэ чиглэл нээлээ. Тус компани 10 дугаар сарын 26-наас эхлэн Баянхонгор аймгийн төв рүү 7 хоног бүрийн лхагва, бямба гарагт онгоц нисгэхээр болоод байна. Оюутан залуус, ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ажээ. Нисэх өдрийн суудлын боломж, тийзийн нөхцөл, хүчинтэй хугацаа зэргээс хамааран үнэ өөрчлөгдөх магадлалтай гэнэ.

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

    Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

    Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүллээ. Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал, гео-эдийн засгийн хуваагдал, худалдааны маргаан зэрэг гадаад шок давамгайлж буй энэ үед макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн уналтаас сэргийлэх, тогтворжуулах нь бодлогын гол сорилт хэвээр байгаа. Дотоод хүчин зүйлсийн хувьд, банк бус санхүүгийн…

  • Засгийн газрын дотоод үнэт цаасыг тогтмол арилжина

    Засгийн газрын дотоод үнэт цаасыг тогтмол арилжина

    Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжиж, үнэт цаасны арилжааг тогтмолжуулах зорилт тусгагдсан. Үүний дагуу Сангийн сайдын 2025 оны 51 дүгээр тушаалаар Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны системээр дамжуулан 2 долоо хоног тутам олон нийтэд нээлттэй хэлбэрээр Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа хийж…

  • “E-Mongolia”-гийн зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ

    “E-Mongolia”-гийн зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ

    Монголбанк, ЦХИХХЯ хамтран И-Монголиa цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилж, тохиргоо хийжээ. УИХ-ын өнгөрсөн 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг хязгаарлаж буй зээлийн ангиллын мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 10-ны өдрөөс…

  • Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг 89 мянган хүн эсэргүүцэж гарын үсгээ зуржээ

    Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг 89 мянган хүн эсэргүүцэж гарын үсгээ зуржээ

    Хуульч О.Батхүү “Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг эсэргүүцэх” цахим өргөдөл санаачилсан нь өнөөдөр D-Парламент цахим системд 89 мянган хүний санал цуглуулжээ. Түүний санаачилсан уг өргөдөлд өчигдөр 70 мянган хүн саналаа өгөөд байсан бол ганцхан хоногийн дотор 12 мянгаар санал нь өссөн байна. Дээрх цахим өргөдлийн санал хүлээн авах хугацаа дуусахад 10 өдөр үлдээд байгаа…

  • “Baran” группээс болж Монголын олон компани санхүүжилтээ авч чадаагүй хохирсон гэв

    “Baran” группээс болж Монголын олон компани санхүүжилтээ авч чадаагүй хохирсон гэв

    Баруун бүсийн усан хангамжийн төсөлд оролцогч “Baran group limited” компанийн үйл ажиллагаанаас болж Монголын олон компани хохирсон  талаар “НБИК”, Ricon”, “Монкон НБИК”  компаниуд мэдээлэл хийлээ. “Ricon” компанийн захирал н.Цэндээ: Тухайн төсөлд гэрээ байгуулж орсон монгол бүх компаниуд хүнд нөхцөл байдалд орчихсон, санхүүжилтээ авч чадаагүй эдийн засгаараа хохироод байна. Баруун бүсийн усан хангамжийн төсөл дээр Израйл…

  • Алтай сум Хятадаас цахилгаан авах гэж байна

    Алтай сум Хятадаас цахилгаан авах гэж байна

    Говь-Алтай аймгийн Алтай сумын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд өдөртөө 2 цаг цахилгаантай, бусад үед тоггүй сууж байна. Тус аймгийн 18 сумаас Алтай-Улиастайн эрчим хүчний системд холбогдоогүй ганц сум нь Алтай. Иймд ирэх 10-р сараас БНХАУ-ын Хами аймгаас цахилгаан авахаар болжээ. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” Хятадаас цахилгаан оруулж ирэх зөвшөөрлөө Эрчим хүчний зохицуулах хорооноос…

  • Тайшир УЦС-д гэмтэл гарчээ

    Тайшир УЦС-д гэмтэл гарчээ

    Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутгаар урсах Завхан гол дээрх усан цахилгаан станцын 110/35/6кВ-ын дэд станцын 35кВ-ын цэнэг шавхагч төхөөрөмж 9-р сарын 3-ны 15:34 цагийн үед гэмтжээ. Үүний улмаас Говь-Алтайн Жаргалан, Баян-Уул, Гуулин, Дэлгэр, Тайшир, Завханы Шилүүстэй сумын айл, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгаангүй болсон байна. Уг гэмтлийг яаралтай засахаар Тайшир УЦС-ын засварын бригад ажиллаж байна.

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэг зогсолт хийгээд байна

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэг зогсолт хийгээд байна

    “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хангайн бүсийн “Эрдэнэт” салбарт өчигдөр гал гарч, 8 аймагт цахилгаан тасарсан. Үүний улмаас 220/110 кВт-ын систем буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Завхан зэрэг 8 аймгийн 140 гаруй сум цахилгаангүй болоод байна. Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээний тасаг, Хүүхдийн тасаг цахилгааны нөөц эх үүсвэрээр…