-
2,094.7 кг алт худалдан авав

Монголбанк 9 дүгээр сард 2,094.7 кг үнэт металл худалдан авав. Он гарсаар тус банк нийт 9.8 тонн алт худалдан аваад байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19.5 хувиар буурчээ. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 624.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,379.8 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны…
-
Хууль бусаар алт олборлож буй иргэдийг баривчилна

Хууль бус алт орборлолтыг таслан зогсоох чиглэлээр хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хуралдав. Уг хурлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хууль бус алт олборлолттой холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагад үүрэг өглөө. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: -Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дунд хамгийн их яригдаж буй асуудлын нэг бол байгалийн баялгийг хууль бусаар…
-
Монгол Улс төрийн тогтвортой, зарчимт байдлаар 115-д жагсдаг

Эдийн засагт эрх чөлөө олгох хуулийн төслийг олон нийтэд танилцуулж байна. Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үзүүлэлтүүд Дэлхийн 184 орноос дараах байдлаар эрэмбэлэгдэж байна. Энэ бол Монголд бизнес эхлүүлэхэд олон шат дамжлага, хугацаа шаарддаг, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин сул, бизнес эрхлэгч өмчөө хамгаалах баталгаагүй гэдгийг харуулж байна. Монгол Улсын Тэргүүн шадар…
-
2024 онд НӨАТ-ын буцаан олголтоор 1,2 их наяд төгрөг олгожээ

НӨАТ-ын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. НӨАТ хэрэгжиж эхэлснээс хойш нэгдсэн төсвийн татварын орлого жил бүр 10–15% давж биелдэг болжээ. 2016 онд 1600 кассын машин, 14,000 ПОС машин ашиглаж байсан бол өнөөдөр 350,000 цэг дээр НӨАТ-ын баримт хэвлэж байна. 2024 онд нийт 1 тэрбум е-баримт бүртгэгдэж, 1.2 их наяд төгрөгийг…
-
Мандал-Голомт дэд станцад гэмтэл гарчээ

Говь-Алтай аймгийн зарим хэсэг өнгөрсөн шөнө болон өнөө өглөө цахилгаангүй байжээ. 10-р сарын 1-ний шөнө 01:06 цагтМандал-Голомт дэд станцад гэмтэл гарсан байна. Үүнээс шалтгаалан 6 кВт-ын шугамын цахилгаан автоматаар тасарч, зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан аж. Гэмтлийг засварын бригад шуурхай засаж,цахилгаан хангамжийг бүрэн сэргээж, өнөөдөр өдөр хүчдэл залгасан болохыг “Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ” компант…
-
Банканд 700 тэрбум төгрөг хадгалуулаад, сард 8.6 тэрбумын хүү авч байна

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан, зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно” гэж заасан. Үүний дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ онд арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүн, хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн баталсан юм. Нийгмийн даатгалын…
-
Монголын эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллөө Азийн хөгжлийн банк бууруулжээ

Монгол Улсын эдийн засгийн төлөвийн тайланг Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр танилцууллаа. Малын тоо нэмэгдэж, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж буй нь энэ онд манай улсын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөхөөр байна. Гэвч нүүрсний экспорт багасаж, зарцуулах төсвөө танасан. Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллөө бууруулжээ. АХБ манай улсын эдийн…
-
1117 ажлын байр бэлэн байна

Төрөөс хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих өдөрлөгийг өчигдөр /2025.09.29/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа. Уг өдөрлөгийг хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах, төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллах, төрийн албан хаагчдын хувиараа хөдөлмөр…
-
Боомын аманд услалтын систем байгууллаа

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, “Ядуурлыг бууруулах Япон сан”-гийн санхүүжилт, ХХААХҮЯ-ны захиалгаар Ховд аймгийн Алтай сумын Боомын аманд услалтын систем байгууллаа. Уг системийг “Агро-Альфа” ХХК гүйцэтгэжээ. Үүнд: ▪️ Усжуулах нийт талбай нь 269 га,▪️ Төвийн эргэлттэй бороожуулах 5 машин,▪️ Доторлогоотой ил суваг-4880 м,▪️ Далд шугам сүлжээ-3878 м,▪️ Хаях шугам сүлжээ-1980 м,▪️ 75 мВт/цагт…
