-
45 вагон Евро-5 бензин маргааш Улаанбаатарт бууна

Монгол Улсын шатахууны хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-аас импортоор авч буй Евро-5 стандартын 45 вагон цистерн автобензинийг өчигдөр Замын-Үүд боомтоор оруулж ирэн, шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид буулгалаа. Уг шатахууныг өнөөдөр Улаанбаатар хот руу төмөр замаар тээвэрлэж байна. Маргааш (2925.11.06) Улаанбаатар хотод оруулж ирэх юм байна.
-
Азийн хөгжлийн банкнаас 475 сая ам.долларын санхүүжилт авна

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын 475 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэртэй “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа. Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, гамшгаас сэргийлэх…
-
E-Business платформ хэрэглээнд нэвтэрлээ

E-Business платформ хэрэглээнд нэвтэрснээр 1000 гаруй бизнес эрхлэгч шинээр аж ахуйн нэгжээ байгуулж, 40 мянга орчим иргэн, байгууллага ашиглаж эхэлжээ. Өмнө нь компани байгуулах, зөвшөөрөл сунгах, тайлан өгөхийн тулд төрийн албаны үүд сахиж, бичиг цаас бүрдүүлдэг байдал арилж байна хэмээн Эдийн засаг хөгжлийн сайд Б.Учрал танилцууллаа. Ингэснээр далд эдийн засаг хумигдаж, татварын бааз суурь тэлэх…
-
Монголбанк 2.8 тонн алт худалдан авлаа

Монголбанк 10 дугаар сард 2,829 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.7 тонн үнэт металл худалдан авлаа. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,532.9 кг үнэт металл худалдан авсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг Дэлхийн зах…
-
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын үндсэн тунелийг барьж эхэлжээ

Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа 10-р сарын 31-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Повер Чайна” ХХК-ийн ерөнхий менежер Хи Шинфэй тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ оны 6-р сараас барьж эхэлсэн уг УЦС-ыг 2030 онд ашиглалтад оруулна. Өнөө жил төв кемп, хавцал дундах кемпийн талбай, бараа материалын агуулах, гаалийн хяналтын бүс байгуулан,…
-
Монголбанк: Хэрэглээний зээлийн өсөлт саарч байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 10-р сарын 30-нд макро зохистой бодлогын асуудлыг тусгайлан хэлэлцэв. Анх удаа хийсэн эл хурлаар гадаад, дотоод орчны төлөв, банк, санхүүгийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан үзсэний үндсэн дээр макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулсангүй. “Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд, банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн байна. Гадаад орчны…
-
Уул уурхайн компаниудаар наадам ивээн тэтгүүлэхээ больж, нөхөн сэргээлт хийлгэхийг шаардав

Говь-Алтай аймгийн ИТХ 2025.10.29-нд Есөнбулаг суманд “Уул уурхайн аж ахуйн нэгжүүд нутгийн захиргааны байгууллагатай 2023-2025 онд байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүн” сэдэвт нийтийн сонсгол өнөөдөр зохион байгууллаа. Уг сонсголоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн захиргааны байгууллагуудтай байгуулсан гэрээ, түүний хэрэгжилт, үр дүнг ил тод, нээлттэй хэлэлцэв.…
-
Монголын 2 эмнэлгийг Нарны цахилгаан, дулаанаар хангадаг боллоо

Архангай аймгийн Чулуут, Сүхбаатар аймгийн Наран суманд “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн загвар төсөл” хэрэгжүүллээ. Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн халаалтын системийг 10-р сарын 30-нд хүлээлгэж өгөв. Эрүүл мэндийн төвийн барилгыг энэ оны 6 дугаар сараас засаж, дулааны алдагдлыг бууруулжээ. Мөн 80 кВт хүчин чадалтай Нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт/ц багтаамжтай цахилгаан хуримтлуур, агаар-ус төрлийн 90 кВт-ын…
-
Зүрх, судасны үндэсний төв байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар “Зүрх, судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн гэрээнд өчигдөр (2025.10.29) гарын үсэг зурлаа. Энэ төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр…
-
“Оюутолгой” төслийн хэлэлцээр өнөөдөр эхэлж байна

УИХ-аас байгуулсан Оюутолгойн түр хороо 7 хоног болгон хуралдаж байгаа ч “Оюутолгой” компанийн удирдлагуудаас ямар ч хүн уг хуралд огт ирж оролцоогүй. Гэхдээ өнөөдөр хоёр талын ажлын хэсэг хуралдаж, хүүтэй холбоотой хэлэлцээгээ эхэлж байгаа тухай мэдээлэл байна. Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг оролцож байгаа бөгөөд уг ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж…