-
1072 хувьцааны ногдол ашиг болох 93 мянган төгрөгийг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна. Тэрээр “Компанийн хуульд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ санхүүгийн жил эхэлсний дараа ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргадаг. Үүний дагуу иргэдэд хоёр удаа ногдол ашгийг олгосон байгаа. 2024 оны ногдол ашгийн сүүлийн олголтыг дөрөвдүгээр сард шилжүүлэхээр төлөвлөсний дагуу 1072 хувьцаатай нэг иргэнд татварын дараах дүнгээр…
-
Нийгмийн даатгалын сангийн 700 тэрбум төгрөгийг 4 банкинд хийхээр болжээ

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 700 тэрбум төгрөгийг Монголбанкнаас тодорхойлсон, системийн нөлөө бүхий арилжааны банкуудад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулахаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2025.02.14-нд шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу арилжааны 5 банк уг мөнгийг авч хадгалахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт саналаа ирүүлжээ. Үүнээс 4 банкийг сонгон, гэрээ байгуулахаар НДЕГ шийдвэрлээд байна.
-
Экспортын орлого өсөхөд зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт нөлөөлжээ

Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногынхоос 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөнийг экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурлын үеэр танилцууллаа. “Экспортын орлого өсөхөд зэсийн баяжмал 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн. Мөн гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр байгаа гэнэ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд “Экспортоо 442.5 сая ам.доллароор нэмж, 137.2 ам.долларын өртөг бүхий…
-
Эхлээд “Хүнсний хувьсгал”-даа ялъя

Экспортын чиг баримжаатай үйлдвэр хөгжүүлнэ гээд байх боллоо, манай улстөрчид. 100 сая ам.долларын бараа худалдаад, 2 тэрбум ам.долларын бараа авдгаа мартаж болохгүй. Жорлонгийн цаас, нохойн хоол, муур шээлгэх элсээ хүртэл гадаадаас авдаг бид ганц ч болов бараа гадаад руу гаргадаг болж байвал сайн л даа. Гэхдээ тэр бол дараагийн зорилт. Эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангамаар байх…
-
Суудлын 38.111 машин оруулж иржээ

Монгол Улс энэ оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар суудлын 38.111 машин гадаадаас оруулж иржээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7%-иар их байна. Тэгвэл энэ хугацаанд ачааны 6.957 машин импортоллоо. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2%-иар цөөн байна.
-
Засгийн газар дотоодын зах зээлд бонд босгоно

Монгол Улсын Засгийн газар дотоодын зах зээлд бонд босгохоор шийдсэн байна. Дотоодын үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгын хүрээнд Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод үнэт цаасыг 4-р сарын 16-ны өдрөөс эхлэн нээлттэй арилжаалахаар боллоо. Ийнхүү дотоодын зах зээл дээр үнэт цаасыг арилжаалж эхэлснээр суурь өгөөжийн жишиг…
-
Машин дайрч унагасан тулгуурыг босгоно

Архангай аймаг дахь цахилгаан дамжуулах агаарын шугамын 10/0.4 кВ-ын дэд станцуудад аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил хийхээр болжээ. Мөн машин дайрч унагасан 10 кВ-ын завсрын №70-р тулгуурыг босгоно. Улаан өнгөөр тодруулан тэмдэглэсэн хэсгүүдийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд таслахыг “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай салбар мэдэгдлээ.
-
ЖДҮ-ийн зээл авахаар 22.5 тэрбумын төсөл ирүүлжээ

Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөс жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгохоор зарлажээ. Уг зээлийн төслийг 3 сарын 8-ны өдрөөс 4-р сарын 7-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авлаа. Уг хугацаанд аж ахуйн нэгжүүдэд “Зөвлөе, тусалъя” нэг цэгийн үйлчилгээ үзүүлэн, төсөл боловсруулах, хавсралт материал бүрдүүлэх, журмын талаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улсын…
-
Засгийн газар 8 жилийн дараа дотоодын зах зээл дээр үнэт цаас гаргахаар боллоо

Засгийн газар 8 жилийн дараа дотоодын зах зээл дээр үнэт цаас дахин гаргахаар боллоо. Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгын хүрээнд Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан, дотоод үнэт…