-
“Umoney” картаараа автобусанд суугаад, сугалаанд оролцоорой

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусанд “Umoney” картаараа зорчоод, “Ибаримт” аппликэйшнд сугалааны дугаараа автоматаар бүртгүүлэх боломжтой боллоо. Ингэхдээ:
-
Тээврийн салбар 130.5 сая тн ачаа тээвэрлэжээ

Зам, тээврийн салбар 2025 онд бүх төрлийн тээврээр нийт 141.1 сая тонн ачаа, 150.8 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүллээ. Тус салбар 2024 онд 120 сая тонн ачаа тээвэрлэхээр тавьсан зорилтоо 8.8 хувиар давуулан биелүүлж, урьдчилсан гүйцэтгэлээр 130.5 сая тонн ачаа тээлээ. Автотээврийн ачаа оны эхнээс өссөн дүнгээр 85.2 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үетэй…
-
“Хөх сувд” 10 хоног үргэлжилнэ

Өнөө жилийн “Хөх сувд-2025” мөсний баяр 2-р сарын 13-23-ны хооронд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүйтолгойн урдах Хайчийн-Аманд болно. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ССАЖЗЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ энэ баярыг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.Уг баярыг зохион байгуулах комиссын даргаар тус аймгийн засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллаж байна.
-
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч 106.920 төгрөг төлнө

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 7-ны 03 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмж, 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч 3 дугаар сарын 31 хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөс эхлэн…
-
Хувьчилж чаддаггүй, ажиллуулж ч дөнгөдөггүй компаниуд

Үе үеийн сайд нарын зүрхэнд орсон олон ажил бий. Түүний нэг нь хувьчлал. 2010-2012 онд Багануур, Дулааны 3-р цахилгаан станц, “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто-Импекс, Монголын цахилгаан холбоо, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Диспетчерийн үндэсний төв, Монголын төмөр зам, Шивээ-Овоо, Хөдөө аж ахуйн биржийг хувьчлахаар жагсаалт гаргасан ч чадаагүй. 2015-2016 онд 15 аж ахуйн нэгж…
-
Цаа 166-аар цөөрчээ

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо өнгөрсөн жил цөөрчээ. 2023 онд 2931 цаа тоолуулсан тус аймаг өнгөрсөн жилийн мал тооллогоор 2765 цаа тоолууллаа. Цаа 5.7 хувь буюу 166-аар цөөрсөн байна. Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ.
-
20 мянган айлын орон сууц барих төслийн нийт газрын 60 хувийг чөлөөлжээ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Сэлбэ, Баянхошуу болон Ханын материал гэсэн байршлуудад 20 мянган айлын орон сууц барихаар болсон.Тэгвэл Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороонуудад жишиг Сэлбэ төсөл хэрэгжүүлэхээр дэд бүтцийн ажил гүйцэтгэж дууссан ба 158 га, 2000 нэгж талбар чөлөөлөхөөс 1700 гаруй айлын газар чөлөөлжээ. Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны…
-
Туулын хурдны замын тендерийг нэгдүгээр сард зарлаж, дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар…
-
Өмнөговийн төрийн албан хаагчдад сар бүр 400.000 төгрөг олгож байна

Өмнөговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тум аймгийн ИТХ 2024 оны 12 дугаар сарын 18-нд төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажилуулах, цалинг нь уул уурхайн салбарын цалинтай дүйцүүлэх зорилгоор “Нутгийн дэм олгох” журам баталжээ. Уг журмыг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна. Энэхүү журмаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа…