-
2-р сард хилийн боомтуудын ажиллах, амрах хуваарь

Монгол, Хятадын Цагаан сарын баяр 2-р сард тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс, БНХАУ-ын авто замын зарим боомт Цагаан сарын баярын өдрүүдэд түр амарна. ОХУ-ын Эх орончдын өдрөөр тус улстай хиллэдэг боомтууд амарна.
-
Олон улсын биржүүдэд алтны үнэ өссөөр байна

Нью-Йоркийн биржид хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ түүхэн дээд үзүүлэлт буюу унц нь 4950 ам.долларт хүрсэн байна. Харин Чикагогийн таваарын биржид хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 1,3 хувиар өсөж, нэг унц нь 4900 ам.долларт хүрчээ. Үнэт металлын зах зээлд оролцогчдын Лондоны холбооноос явуулсан санал асуулгад хамрагдсан шинжээчдийн үзэж байгаагаар, энэ онд алтны үнэ 5000 доллароос…
-
“Хөх сувд” мөсний баяр 3-р сард болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд 2026” мөсний баяр 3 дугаар сарын 2-4-нд Хатгал тосгонд болно. 25 дахь жилдээ уг баярыг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр хуралдаж, хийх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. “Хөх сувд 2026” мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар Хөвсгөл аймгийн…
-
Эрэгтэй дээл 280-600, эмэгтэй дээл 250-550 мянгын үнэтэй байна

Сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” үзэсгэлэн, худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд, нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 17 хүртэл зохион байгуулахаар болжээ. Монголчууд Сар шинийн хэрэгцээндээ зориулан, нийт 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн худалдан авч, гадагш нь урсгадаг байна.…
-
Д.Мөнх-Эрдэнэ: Хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй бол бид мансууруулах бодисын мафи улс болох аюул бий

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийн хүрээнд мансууруулах бодисын хэрэглээг дэлгэрүүлэхгүй байхын тулд хүүхэд залуус руу чиглэсэн боловсролын агуулга чухал байгааг онцолсон юм. Монгол улсын хувьд мансууруулах бодисын хэрэглээг хумих чиглэлд гарсан олон улсын олон төрлийн гэрээ конвенцид нэгдэн орсон байдаг. Бусад улс орны…
-
7 аймагт 3 дахь өдрөө тог тасалж байна

Дулааны 4-р цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарсантай холбоотойгоор улсын хэмжээнд эрчим хүчний систем чадлын дутагдалд ороод байна. Тиймээс Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Булган, Дорноговь, Дундговь аймгийн хэмжээнд 2026.01.22-нд Диспетчерийн үндэсний төвөөс ээлжлэн, цахилгаан хязгаарлаж байна. Төвийн бүсэд хийж буй хязгаарлалтыг “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанид мэдэгджээ. Хязгаарлалт 1.5-2 цаг үргэлжилнэ.…
-
“Маанар” өвлийн эвентийг 5 улсын жуулчид, дотоодын 300 гаруй иргэн үзжээ

Соёлын биет бус өвийг гадаад, дотоодын жуулчдад сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн ахуй соёлыг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулсан “Маанар-2026” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүнхэр тайгын Хармайн нарийн өвөрт боллоо. Энэхүү эвентийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Маанар” групп, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлаг, аялал…
-
Чойжоо “аргалж” дийлэхгүй нь

Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний оргил ачааллыг энэ өвөл 1800 мегаваттад хүрэх болов уу гэсэн тооцоо Чойжоод байжээ. Гэтэл хүйтний эрч чангарахтай зэрэгцэн дулаан, цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж, Чойжоогийн тооцоолсноос 3 мегаваттаар ачаалал хэтэрснээр ДЦС-4-т доголдол үүссэн байдаг. Төвийн бүсийг эрчим хүчээр хангах зориулалттай 69 зуух байдгаас одоогийн байдлаар 65 нь ажиллаж байгаа юм.…
-
Хувьчлах сургаар ДЦС-уудад ар араасаа осол гарч байгаа нь ямар учиртай вэ?

Төрийн өмчит 14 компанийг 6 болгон цөөлөхөөр ТӨБЗГ ажиллаж байна. Өөрчлөн зохион байгуулах 14 компанийн 9 нь эрчим хүчний салбарынх. Ямар компаниудыг хооронд нэгтгэхийг доорх зургаас хараарай. Тэгвэл Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайг нээлттэй хувьцаа гаргах зарчмаар хувьд шилжүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс кредикал менералс”, “ДЦС 3”, “ДЦС 4”, Эрдэнэт дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн…
-
Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд даарч байна

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, өдөртөө -30 хүртэлх хэм хүрч байна. Гэвч өчигдөр /2026.01.20/-өөс эхлэн IV цахилгаан станцын 8-р зууханд гэмтэл гарч, хэсэгчилсэн байдлаар 1-2 цагийн хугацаатай цахилгаан хязгаарлаж байгаа. Тэгвэл энэ нь цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад тун хүндрэлтэй байгаа бөгөөд зарим айлуудын шугам хөлдөх эрсдэл ч үүсэж буй. Иймд бид иргэн С.Дэлгэртэй ярилцаж, өнөөдрийн…