-
Bitcoin-ы ханш анх удаа 80 мянган ам.долларын босгыг давлаа

Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсны дараагаар Bitcoin-ы ханш өсөж, түүхэндээ байгаагүй өндөр үнэд хүрээд байна. Bitcoin-ы ханш өсөж, түүхэндээ анх удаа 80,000 ам.долларын босгыг даваад байна. Bitcoin-ы ханш зөвхөн энэ жил гэхэд л 80 гаруй хувиар өсөөд байгаа юм. АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр АНУ-ыг…
-
70 сая тонн нүүрс гадаадад гаргалаа

Монгол Улс өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 70 сая тонн нүүрс гадаадад гаргаад байна. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт 2023 оны жилийн эцсийн түвшинг давлаа. Манай улс энэ онд нийт 78 сая тонн нүүрс гадаад улсад борлуулах зорилт тавьсан юм. 2024 оны улсын төсвийг анх баталж байх үед оны эцэс…
-
Хятадын BYD компани улирлын борлуулалтын орлогоороо анх удаа Tesla-г ардаа орхилоо

Хятадын цахилгаан автомашины тэргүүлэгч BYD компанийн улирлын борлуулалтын орлого огцом өсч, түүхэндээ анх удаагаа Америкийн Tesla компанийг гүйцэж, ардаа орхиод байна. 2024 оны 3 дугаар улиралд BYD компани 200 тэрбум гаруй юань буюу ойролцоогоор 28.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 24 хувийн өсөлтийг үзүүлжээ. Харин Элон Маскын Tesla компанийн…
-
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын сул орон тоон дээр ажилтан сонгон шалгаруулах зар

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, Засгийн газрын 2024 оны 23 дугаар тогтоол, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын…
-
Европын холбооны 50.8 сая еврогийн дэмжлэгээр хөдөлмөр эрхлэлт идэвхжих ёстой

2020 онд Европын холбооны парламентаас Монгол Улсын Засгийн газарт Төсвийн дэмжлэгийн хүрээнд 50.8 сая еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ дэмжлэг нь манай улсын ажил, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх зорилготой. Мэдээж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд хөдөлмөр эрхлэлтэд тодорхой ахиц гарах ёстой. Анхны дэмжлэг нь 2020 оны тавдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд…




