-
Зээлээ 10 жил төлөөгүй 502 оюутан байна

Боловсролын зээлийн санд Үндэсний аудитын газар шалгалт хийгээд, 120 орчим тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ. Үүний 48 тэрбум (Үндсэн зээл, хүү нийлээд) төгрөгийг гадаадад сурах оюутнууд авсан байна. Тэдний дунд зээлээ төлөлгүй 10-аас дээш жил болж буй 502 хүн байна. Боловсролын зээлийн сан зээл авсан оюутнуудаар зээлийг нь эргүүлэн төлүүлэхээр хөөцөлдөөд, 147 оюутантай ямар ч байдлаар…
-
Тяньжин боомт Монголын чингэлгүүдийг 95-120 хонуулж байна

Зам, тээврийн яамны мэдээллээр 8-р сарын 1-26-ны хооронд Хятадын Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 36 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 9700 TEU буюу 4850 орчим чингэлэг байна. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-120 хонож гарч байна. Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1331 чингэлэг байгаагаас: Ачаатай: 780 Хоосон: 551 чингэлэг байна…
-
Сав баглаа, боодлын хаягдлыг үүсгэгч нь хариуцдаг болгоно

“Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах нь” төсөл хэрэгжиж буй. Төслийн хүрээнд “Сав баглаа, боодлын хаягдлыг үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчим хэрэгжих эрх зүйн орчин бий болгох нь” сэдэвт өглөөний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга албан тушаалтнууд,…
-
Улаанбаатар-Шархөтөл-Эрдэнэт чиглэлд засмал зам тавьж эхэллээ

Улаанбаатар-Шархөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай 92.28 км авто зам тавьж эхэллээ. Үүний 10 км-ыг нь тавьж эхлээд байна. Уг замыг УИХ-ын гишүүн Д.Батлут Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж, 2023 онд ТЭЗҮ-ийг нь баталж, Европын сэргээн босголт хөгжлийн банк боловсруулжээ. Уг замын нийт өртөг 105.34 тэрбум төгрөг. Үүнийг улсын төсөв болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны…
-
Ургац цасанд дарагдах, хяруунд цохиулах эрсдэл нүүрлэж байна

Цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээний ажиглалтын мэдээгээр 8 дугаар сарын 20-ны байдлаар газар тариалангийн ихэнх нутгаар улаанбуудай сүүн болцоос аарцан болцын шатанд шилжиж байна. Улаанбуудайн өндөр сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 52-100 см өндөр ургаад байна. Төмс ихэнх нутагт цэцэглэж дуусаад, иш, навч нь гулжийж эхэлжээ. Энэ жил газар тариалангийн…
-
Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана

Хэрэглэсэн цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг төлбөрөө яаралтай төлөхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК анхаарууллаа. Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд тус компани авлагаа яаралтай бүрэн авах арга хэмжээ авч эхэлжээ. 1 сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, 2-оос дээш сарын төлбөрөө төлөөгүй бол хугацаа харгалзахгүйгээр цахилгааныг нь хязгаарлах юм байна.…
-
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас цахимаар бараа захиалаад, хохирч байна

Сүүлийн үед манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амссан тохиолдол удаа дараа гарсаар байна. Ялангуяа: – Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох – Тоо хэмжээ, хайрцаг сав дутуу ирэх – Захиалсан бараанаас өөр бараа ирэх – Чанаргүй, баталгаагүй бараа ирэх…
-
“Эрдэнэс Монгол” 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 оны эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Тус нэгдэл энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээрээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Тус нэгдлийн харьяа компани, үйлдвэрийн газрууд хагас жилийн гүйцэтгэлээр олборлолт 100%, баяжмал үйлдвэрлэл 106%, хөрс хуулалт 88%-тай байна. Тус нэгдэл улсын төсөвт 8.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөж,…
-
Н.Учрал сайд Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформоо танилцуулав

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээ олон нийтэд зарлалаа. Үндэсний баялгийн санг бүрдүүлэх цогц…
-
3 их наядаар тодотгохоор зэхэж буй төсвийн цаана

Банкны холбоо, Сангийн яам, сэтгүүлчид хамтран, өнөөдөр төсвийн тодотгол тойрсон асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. Энэ хэлэлцүүлгийн үеэр гарсан зарим саналыг тоймлон, уншигчдадаа танилцуулж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр: -“Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хараат бусаар ажиллаарай” гээд УИХ дарга 1-р сард бидэнд үүрэг өгч байлаа. Бид хараат бусаар ажиллаж, 2024 оны төсвийн тодотголд саналаа…