Category: Энтертайнмент

  • “Moana 2” нээлтийн долоо хоногтоо хэд хэдэн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

    “Moana 2” нээлтийн долоо хоногтоо хэд хэдэн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

    Өнгөрсөн долоо хоногт кинотеатруудад нээгдсэн Walt Disney Animation кино компанийн “Моана 2” хүүхэлдэйн кино хэд хэдэн шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Талархлын баярын өдөр тохиосон долоо хоногт нээлтээ хийсэн тус хүүхэлдэйн кино АНУ-д нийт 221 сая ам.долларыг ашгийг олсон бөгөөд нээлтээ хийсэн тав хоногийн хугацаанд хамгийн их ашиг орлого олсон (бүх цаг үеийн) хүүхэлдэйн киногоор…

  • YG энтертайнмент 2025 оны төлөвлөгөөгөө танилцууллаа

    YG энтертайнмент 2025 оны төлөвлөгөөгөө танилцууллаа

    Солонгосын хөгжмийн салбарын гол гурван энтертайнментын нэг YG энтертайнментын захирал Ян Хён Сог 2025 оны төлөвлөгөөгөө олон нийтэд танилцууллаа. Тэрбээр 2025 бол YG гэр бүлийн хувьд чухал бөгөөд хамгийн завгүй жил байх болно гэдгийг онцолсон юм. Ирэх онд Blackpink хамтлагийн дэлхийн аялан тоглолт эхлэх бөгөөд энтертайнментын хувьцаа болон орлогын хэмжээтэй шууд хамааралтай тус хамтлагийн гишүүд…

  • “Nosferatu” кино 2 цаг 12 минут үргэлжилнэ

    “Nosferatu” кино 2 цаг 12 минут үргэлжилнэ

    Ирэх зулсарын баярын өдрөөр нээлтээ хийх, кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа “Nosferatu” хэмээх готик аймшгийн кино өмнөх бүх хувилбаруудаасаа хамгийн урт үргэлжилдэг кино болсон талаарх мэдээлэл цацагдлаа. Кино урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц арга барил, хэв маягтай “The Witch” /Шулам/, “The Lighthouse” /Гэрэлт цамхаг/ зэрэг кинонуудаараа цахиур хагалан орж ирсэн Америкийн найруулагч Роберт Эггерсийн…

  • Жүжигчин Жүн У Соны дуулиан ганц бие аав ээжүүдийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачив

    Жүжигчин Жүн У Соны дуулиан ганц бие аав ээжүүдийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачив

    Арваннэгдүгээр сарын 28-нд БНСУ-ын “Төрөлт дэмжих бодлогын газар”-ын асуудал эрхэлсэн дарга Ёо Хэ Ми Ерөнхийлөгчийн тамгын газарт төрөлт буурч байгаа шалтгааны талаар албан ёсны мэдээлэл хийсэн байна. Өмнөд Солонгосын статистикийн газраас гаргасан “2023 оны төрөлтийн статистик”-д дурдсанаар өнгөрсөн онд нийт төрөлтийн 4.7 хувь буюу 10.900 хүүхэд гэрлэлтээс гадуур төржээ. Энэ нь 1981 оноос хойших хамгийн…

  • NewJeans хамтлаг агентлагаа орхиж байгаагаа мэдэгдлээ

    NewJeans хамтлаг агентлагаа орхиж байгаагаа мэдэгдлээ

    “Ditto”, “OMG”, “Super Shy” зэрэг чартыг тэргүүлсэн уран бүтээлүүдээрээ алдартай K-pop урсгалын NewJeans охидын хамтлаг өөрсдийг нь гаргаж ирсэн агентлагаа орхиж байгаагаа зарлан мэдэгджээ. Таван гишүүнтэй NewJeans хамтлаг пүрэв гаригт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Hybe лэйблийн харьяалалд багтдаг Ador хэмээх агентлагаа орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Хамтлагийн гишүүд Ador агентлагийг тэдэнтэй “хүний ёсноос…

  • Алдарт найруулагч К.Ноланы шинэ бүтээлд Шарлиз Терон тоглохоор боллоо

    Алдарт найруулагч К.Ноланы шинэ бүтээлд Шарлиз Терон тоглохоор боллоо

    Өнгөрсөн хавар “Oppenheimer” киногоороо Оскарын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн Кристофер Ноланы ээлжит шинэ уран бүтээл кино сонирхогчдын анхаарлыг татаж эхлээд байна. Найруулагч Кристофер Нолан Universal кино компанитай хамтран дараагийн киноныхоо ажилд ороод байгаа бөгөөд одоогоор жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажил үргэлжилсээр байна. Тэгвэл түүний шинэ бүтээлд Оскарын шагналт жүжигчин Шарлиз Терон тоглохоор болсон тухай мэдээлэл цацагдлаа.…

  • Канадын реппер Drake “Universal Music” лэйблийн эсрэг гомдол гаргажээ

    Канадын реппер Drake “Universal Music” лэйблийн эсрэг гомдол гаргажээ

    Өнгөрсөн зун хэд хэдэн дуугаар харилцан “дисс”-лэлцсэн Канадын реппер Drake болон Америкийн реппер Kendrick Lamar нарын өрсөлдөөн дуусах болоогүй бололтой. Drake тухайн үед өөрийнх нь эсрэг гарган цацаж байсан Kendrick Lamar-ын “Not Like Us” хэмээх дууг boost хийж, стриймингийн тоо хэмжээг нь хиймлээр нэмэгдүүлсэн хэмээн “Universal Music” лэйблийн эсрэг гомдол гаргажээ. Drake-ийн Frozen Moments LLC…

  • Өмнөд Солонгосын алдарт реппер Psy-ийн орон сууцны битүүмжлэлийг цуцлажээ

    Өмнөд Солонгосын алдарт реппер Psy-ийн орон сууцны битүүмжлэлийг цуцлажээ

    “Gangnam Style” дэлхийг шуугиулж байсан Өмнөд Солонгосын алдарт реппер Psy-ийн Сөүл хот дахь тансаг зэрэглэлийн орон сууцыг нь дүүргийн газрын албанаас түр хугацаагаар битүүмжлэх арга хэмжээг аваад байснаа цуцласан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Biz Hankook сайтын мэдээлснээр 46 настай дуучны Ёнсан дүүрэг дэх тансаг зэрэглэлийн орон сууцыг нь дүүргийн газрын алба, мэргэжлийн хяналт гэх…

  • “Морин хуурын хэл”

    “Болор цом-42” яруу найргийн наадмын тэргүүн шүлэг “Морин хуурын хэл”  Сэтгэлээс үүссэн салхинд Хээрийн салхи хөлчүүрнэ Тэнгэрээс үүдсэн аялгуунд Уулсын сэтгэл халууцна Морин хуурын эгшиглэн Ийм эртний хэл Монгол газар үүссэн Эх сайхан хэл Энэ хэлийг анирдсан хүн Эрэмшин омогшино Энэ хэлийг сонордсон хүн Элэг нь дэвтэж уярана Тэнгэрийг Тэр өндрийг Туг гэрэгээрээ өргөж Туйлсан…

  • “Болор цом”-ын эзнээр А.Лхагва тодорлоо

    “Болор цом”-ын эзнээр А.Лхагва тодорлоо

    “Болор цом-42” яруу найргийн наадам 2024 оны 11.26-ны өдөр болж шилдгүүдээ шалгарууллаа. Тус наадамд Дундговь аймгийн уугуул Монголын зохиолчдын эвлэлийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт Аюурбуньяагийн Лхагва тэргүүлж, болор цомын эзэн боллоо. Тус наадамд нийт 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс 28 найрагчийг шалгаруулсан. Наадмын дэд байрыг Л.Торой эзэлсэн бол , гутгаар байрыг Н.Батболд,  дөрөвдүгээр…