-
Б.Баатар: Сэртхийлгэм мэдрэмж төрүүлбэл хүн илүү юм ойлгоно
“Мод тарих буян гэдэг шиг кино бүтээж, олон хүн баясгана гэдэг чинь бас нэг буян шүү дээ” хэмээн ярих хүн бол Б.Баатар. Түүнийг “Этгээд” киноны найруулагч гэдгээр олон нийт мэднэ. Өвөрмөц постер, трейллер, сонирхол татахуйц шинэлэг найруулга, өнгө төрхөөрөө этгээд мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг нь Баатар найруулагчийн чадвар. Тэрээр хамгийн сүүлд “Гажуудал” киногоо өлгийдөн авсан. Нэрнээсээ…
-
Жүжигчин Марго Робби амаржиж, хүү төрүүлжээ
Өнгөрсөн жил “Barbie” киногоороо дэлхийг шуугиулсан Австралийн жүжигчин Марго Робби амаржиж, хүүтэй болсон талаар People сэтгүүл мэдээлжээ. Марго Робби, түүний нөхөр Том Акерли нар хүүтэй болсон талаараа хараахан албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Тиймээс Марго Робби хэзээ амаржсан болон тэднийг хүүдээ ямар нэг хайрласан талаарх мэдээлэл хараахан ил болоогүй байна. Марго Роббиг жирэмсэн болсон…
-
Франц, Нидерланд улс дахь Netflix компанийн байранд нэгжлэг хийжээ
Мягмар гаригт Франц болон Нидерланд улсууд дахь Netflix компанийн байранд эдийн засгийн цагдаа нар нэгжлэг хийсэн байна. Стрийминг үйлчилгээний дэлхийд тэргүүлэгч Америкийн Netflix компанийг дээрх улсуудад татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган, үүний дагуу урьдчилсан байдлаар мөрдөн шалгах арга хэмжээ авч, компанийн байранд нэгжлэг хийжээ. Парис хотын төвд байрлах Netflix компанийн байранд явуулсан Францын талын мөрдөн шалгах…
-
Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин тоглолтынхоо үеэр тайзан дээрх нүх рүү унажээ
Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин өнгөрсөн ням гаригт Австралийн Мельбурн хотод хийсэн тоглолтынхоо үеэр тайзан дээрх нүх рүү унасан байна. Гэхдээ тэрээр ямар нэгэн бэртэл гэмтэл авалгүй унасан нүхнээсээ буцаж гарч иржээ. Түүнийг доор нь байсан тайзны арын ажилтнууд барьж авсан бөгөөд тэрээр “үнэхээр төлөвлөөгүй зүйл боллоо, намайг барьж авсанд маш их баярлалаа залуусаа, ээ…
-
Нэрт хөгжмийн зохиолч, продюсер Quincy Jones 91 насандаа таалал төгслөө
Орчин үеийн дуу хөгжим, энтертайнмент салбарт өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлсэн, Америкийн хөгжмийн зохиолч, продюсер Куинси Жонс өнгөрсөн ням гаригийн шөнө Калифорни мужийн Бел Эйр хот дахь гэртээ 91 насандаа таалал төгссөн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Түүний гэр бүлийн зүгээс “Бидэнд хүнд гарз хохирол тохиогоод байгаа ч бид эцгийнхээ туулж өнгөрүүлсэн агуу амьдралыг…
-
Англи хэлний Коллинз толь бичиг 2024 оны онцлох үгээр “brat” хэмээх үгийг нэрлэжээ
Англи хэлний томоохон толь бичгүүдийн нэгд тооцогддог Коллинз толь бичгийн зүгээс жил бүрийн сүүлээр тухайн жилийн нэг онцлох үгийг тодруулдаг. Тэгвэл 2024 оны онцлох үгээр “brat” хэмээх үгийг сонгосноо өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зарлажээ. “Brat” хэмээх үг нь “дураараа, дэггүй, хүмүүжилгүй, сахилгагүй” гэсэн утгатай үг бөгөөд Коллинз толь бичгийн газраас дээрх үг нь энэ жил…
-
BTS хамтлагийн дуучин Jin “happy” pop-up дэлгүүр нээхээр болжээ
BTS хамтлагийн дуучин Jin-ийн анхны бие даасан цомгийн нээлт болох поп-ап дэлгүүр 11 дүгээр сарын 19-өөс 12 дугаар сарын нэгэн хүртэл Сөүл хотод ажиллана гэж Big Hit Music мэдэгдлээ “Happy” цомог болон түүний гол дуу болох “Running Wild”-ийн нэрээр нэрлэгдсэн поп-ап дэлгүүр нь өөдрөг, эерэг энергийг илэрхийлэх болно. Jin мөн 11 дүгээр сарын 16-17-нд Сөүл…
-
Реппер Young Thug буруугаа хүлээж, шоронгоос суллагдаад байна
АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотоос гаралтай реппер Young Thug гудамжны гэмт хэргийн бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээн шоронгоос суллагдаад байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Реппер Young Thug 2022 оны 5 сард гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой рекет хийсэн хэргээр баривчлагдаж, өнөөдрийг хүртэл хоригдож байсан юм. Прокурорууд түүний байгуулсан хип…
-
Тайландын К-поп шүтэн бишрэгчид Лизаг өмөөрч байна
Саяхан Өмнөд Солонгосын “Hybe” корпорацын дотоод баримт бичиг задарснаар Blackpink хамтлагийн гишүүн Лизатай холбоотой цуу яриа дэгдээд байна. “Хөгжмийн салбарын тайлан” гэх баримт бичиг Үндэсний Ассамблейн аудитын үеэр ил болжээ. Энэхүү тайланд Лизагийн амжилтыг үгүйсгэсэн байна. Тодруулбал уг тайланд Лизагийн MTV Video Music Awards-ын амжилтыг “сэжигтэй санал хураалтаас шалтгаалсан” байж магадгүй. Ингэхдээ санал хураалтад дотоодын…
-
G-Dragon 7 жилийн дараа эргэн ирлээ харин “Big Bang”хамтлаг эргэн ирэх үү
Хэдхэн хоногийн өмнө “Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Эргэн ирэх” гэж байгаа талаараа тизер бичлэгээ цацсан. Түүний хувьд өмнө нь хоёр удаа тизер бичлэгээ нийтлээд байсан. Тэгвэл өнөөдөр “Power” дуугаа цацаж, урлагийн ертөнцөд эргэн ирлээ. Тэрээр хамгийн сүүлд долоон жилийн өмнө ганцаарчилсан уран бүтээлээ цацаж байсан билээ. Ийн шинэ дуугаараа…