-
“Залуучууд” театрт наадмын хүндэтгэлийн концерт тоглов
Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ойн баяр наадамд зориулан “Залуучууд” театр “Өнөд өвлөгдөх аялгуу” хүндэтгэлийн концерт бэлтгэжээ. Уг тоглолт өнөөдөр 13:00 цагаас тус театрт болж байна. Дархан сумын цол олгох бөхийн барилдаан өнөөдөр Биеийн тамир спортын газрын зааланд 11:00 цагаас эхэлсэн юм. Уг барилдаанд цолгүй 32 бөх зодоглолоо. Тус аймгийн наадам маргааш албан ёсоор эхэлнэ.
-
Тэгш ойтой аймаг, сумдын баяр наадмын тов
Монгол Улсын 21 аймгийн 17 нь, 330 сумын 102 нь өнөө жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Сумдаас Дорноговийн Даланжаргалан хамгийн түрүүнд ойгоо тэмдэглэсэн бол хамгийн сүүлд Ховд аймгийн Зэрэг сум 100 жилийн ойгоо хийнэ. Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий аймагт 100 жилийн ой тэмдэглэх сум байхгүй. Архангай аймгийн 5 сум 100 жилийн ойтой. Чулуут…
-
Хөвсгөлийн наадам шүдлэнгийн уралдаанаар эхэллээ
Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн үндэсний их баяр наадам өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ. Өнөөдөр шүдлэн, хязаалан, сонгомол дунд насны морьдын уралдаан, шатрын тэмцээн, хүүхдийн сур харваа, “Дээлтэй монгол” уралдаан, баярын хурал болон тоглолттой юм байна. Наадмын нээлтээ маргааш хийхээр төлөвлөжээ. Шүдлэн насны морьдын уралдаанд Баянзүрх сумын уяач О.Баатарын бор түрүүлж, Мөрөн сумын уяач Ч.Отгон-Эрдэнийн…
-
8 нас хүрсэн хүүхдээр хурдан морь унуулна
Ламын гэгээний анхдугаар дүр, Эрдэнэбандида хутагт Лувсанданзанжанцангийн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойг тохиолдуулан, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, шашин соёлын наадам – Хангайн бүсийн хурдыг Баянхонгор аймагт 7 дугаар сарын 26-28-нд зохион байгуулна. Энэ ойг зохион байгуулахдаа Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай…
-
“Алтаргана” их наадмын тоглолтыг “On&Off” продакшн найруулж байна
Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалах, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана 2024” их наадам 7 дугаар сарын 26-28-нд Булган аймагт болно. Дэлхий даяар тархан суурьшсан 30.000 гаруй буриад түмэн энэ наадамд ирнэ гэж зохион байгуулагчид тооцож байна. Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,…
-
Төв аймгийн наадамд хээр халтар хязаалан түрүүллээ
Төв аймаг байгуулсны 101, Зуунмод хот байгуулсны 82, II богд Жибзундамба хутагт Лувсандамбийдонмэгийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр өнөөдөр эхэллээ. Хязаалан насны морьдын уралдаанд 70 ажнай шандас сорьсноос Ховд аймгийн Чандмань сумын Ц.Энхтогтохын хээр халтар түрүү магнай болж, Говь-Алтай аймгийн Д.Баасандоржийн халтар хязаалан аман хүзүүдэв. Айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын В.Баярын хар хязаалан, айргийн…
-
Ховд аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ
Ховд аймгийн баяр наадам өнөөдөр 09:00 цагт халх, урианхай, хүүхдийн сурын харваагаар эхэллээ. 11:40 цагаас Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд тус аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг дарга Х.Батболд, ахмадууд, гавьяатууд, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ ёслолд Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүллээ. 13:00…
-
Наадмын тогтолтод 1213 уран бүтээлч оролцож байна
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг шалгалаа. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж байна.…
-
Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар Д.Цэрэннадмидыг шагнав
Булган аймаг байгуулсны 86 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. 7 дугаар сарын 6-нд Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөснөөр тус аймгийн наадам эхэлсэн юм. Булган аймгийн дээд шагнал Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар Бүрэгхангай сумын харьяат, яруу найрагч Даржаагийн Цэрэннадмидыг шагналаа. Тэрээр Булган аймгийн Цогтын цагаан байшин буюу Сэтгэшгүй чандмань сүмийн туурийг засах, хамгаалах, Цогт хунтайжийн…
-
“Нүүдэл”, “Монгол бахархал” үзэсгэлэнг үнэгүй үзээрэй
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан, Монголын уран зургийн галерей өнөөдөр “Нүүдэл” уран зургийн үзэсгэлэн, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтарсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн нээв. Уран зургийн галерейн алтан сан хөмрөгт Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчдийн 4000 гаруй бүтээлийг хадгалж байна. Үүнээс нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл уламжлал, зан заншлыг харуулсан уран зураг, баримал, зураасан зураг, инстоляц болон…