-
Рөүз “APT” дуугаараа “American Music Awards”-д өрсөлдөнө
Blackpink хамтлагийн гишүүн Рөүз Америкийн дуучин, дуу зохиогч Бруно Марстай хамтарсан “APT” дуугаараа “American Music Awards”-д өрсөлдөхөөр болжээ. Ингэхдээ “Оны шилдэг хамтын бүтээл” болон “Оны шилдэг K-поп од” номинацид нэрээ дэвшүүлсэн байна. Рөүз, Бруно Марс нарын хамтын бүтээл “APT” дуу нь 2024 оны аравдугаар сарын 18-нд цацагдсан. Рөүзийн “Rosie“ хэмээх шинэхэн цомгийн эхний дуу болон…
-
“Friends” цувралын жүжигчид жилд 20 сая орчим долларын цалин авдаг
Телевизийн салбарын түүхэнд бүтээгдсэн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болох “Friends” цувралын сүүлийн анги гараад 21 жилийг ардаа орхисон ч одоо хүртэл эрчээ алдалгүй үе үеийн үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Тодруулбал, энэхүү цуврал “Warner Bros” кино компанид жил бүр нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг байна. Үүгээр ч зогсохгүй гол дүрийн жүжигчид цувралын орлогоос жил бүр 2%-ийг…
-
Бүжгийн спортын хотын аваргыг шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын ивээл дор бүжгийн спортын хотын аварга шалгаруулах XXI тэмцээн болно. Энэ сарын 26-ны бямба гарагт “MCU спорт комплекс”-т эхлэх энэхүү тэмцээн 6-9, 10-11, 12-13, 14-15, 16-18 нас болон насанд хүрэгчид, 35-аас дээш насныхан гэсэн ангиллаар болох юм. НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн…
-
Хиймэл оюунаар бүтээсэн кинонд Оскарын шагнал хүртээхээр боллоо
Хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар бүтсэн кино Оскарын гол шагналуудыг хүртэх боломжтой хэмээн тус шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагч Америкийн кино академи мэдэгдсэн байна. Академи даваа гарагт шинэ дүрэм журмаа танилцуулах үеэрээ хиймэл оюун ухааны технологи болон бусад дижитал хэрэгсэл ашиглан бүтээсэн уран бүтээлүүд Оскарын шагналд нэр дэвших боломжтой гэжээ. Хиймэл оюун ухааны технологитой холбогдуулан…
-
Нобелийн шагналт зохиолч Хан Ганы шинэ түүвэр ном энэ долоо хоногт гарна
Өнгөрсөн онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганы богино эсээ болон шүлгээс бүрдсэн “Гэрэл ба утас” хэмээх шинэ түүврийг энэ сарын 24-нд худалдаанд гаргахаар болсон байна. Зохиолч Хан Ганы энэхүү шинэ түүвэр номыг Өмнөд Солонгосын “Мүүнжи паблишинг” компани эрхлэн гаргаж буй. Зохиолчийн Нобелийн шагналаа гардан авахын өмнө Шведийн нийслэл Стокхольм…
-
“Нүгэлтнүүд” кино нээлтийн долоо хоногтоо орлогоороо тэргүүллээ
“Уорнер Брос” кино компанийн шинэ бүтээл болох “Sinners” буюу “Нүгэлтнүүд” кино Хойд Америкийн кино театруудаас нээлтийн долоо хоногтоо 45.6 сая ам.долларын орлого олж, тэргүүлээд байна. Найруулагч Райн Куглерын аймшгийн төрөл жанрын уг шинэ бүтээлд Холливудын жүжигчин Майкл Б.Жордан ихэр ах дүү хоёрын дүрийг бүтээжээ. Мөн уг киноны гол дүрүүдэд жүжигчин Хэйли Стейнфельд, Жак О’Коннелл, Делрой…
-
Кантри дуучин Билли Рэй Сайрус, жүжигчин Элизабет Хёрли нар харилцаагаа ил болголоо
Дуучин Майли Сайрусын эцэг, Америкийн кантри дуучин Билли Рэй Сайрус, Их Британийн жүжигчин Элизабет Хёрли нар болзож байгаа гэдгээ Инстаграмын нийтлэлээр олон нийтэд ил болгожээ. Тэднийг болзож байгаа талаар өмнө нь ямар нэгэн мэдээлэл огт гараагүй байсан юм. Тэд “Улаан өндөгний баяр”-ын өдөр хамтдаа авахуулсан зургаа Инстаграм хуудаснууддаа нийтэлснээр харилцаагаа ил болгосон байна. Дуучин Билли…
-
Дуучин Айли “Single’s Inferno”-ын оролцогч Чой Си Хун нарын хурим боллоо
Дуучин Айли болон жүжигчин, бизнес эрхлэгч Чой Си Хун нар өнгөрсөнням гарагт Сөүл хотноо найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хүрээнд хуримаа хийлээ. Өнгөрсөн жил гэрлэлтээ бүртгүүлсэн хосын хурим Сөүлийн ганнам дүүрэгт болсон байна. Олны танил зочдын оролцсон уг ёслол хурим хосын тангараг унших ёслолоор эхэлсэн байна. “Би хайрт эхнэрээ гэртээ тав тухтай байлгахын тулд гэрийн ажил,…
-
Dior брэндийн эрэгтэйчүүдийн загварын бүтээлч захирлаар Жонатан Андерсон томилогджээ
Өнгөрөгч сарын сарын сүүлээр Испанийн тансаг зэрэглэлийн Loewe брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлын албанаас бууж байгаагаа зарласан Умард Ирландын загвар зохион бүтээгч Жонатан Андерсон Dior брэндийн эрэгтэйчүүдийн хувцас загварын бүтээлч захирлаар томилогдлоо. Энэ оны 1-р сард Британийн загвар зохион бүтээгч Ким Жонс Christian Dior брэндийн эрэгтэй хувцас загварын уран бүтээл эрхэлсэн захирлын албанаас буусан бөгөөд…