-
Хөх, уушгины хорт хавдрын эсрэг шинэ эмийг нэвтрүүлнэ

Монгол Улс хөх болон уушгины хорт хавдартай өвчтөнд өндөр үр дүн үзүүлсэн Швейцарын шинэ эмийг энэ сараас эхэлж нэвтрүүлнэ. ЭМЯ, Швейцар улсын Хоффман Ла Рош компани, Керри Майнинг (Монгол) ХХК, Монос Трейд ХХК-ийн дөрвөн талт харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Рош компанийн хөхний болон уушигны хорт хавдрын эмчилгээний өндөр технологийн Фесго (Phesgo), Кадсайла (Kadcyla), Алисэнса (Alecensa) шинэ эмийг эмчилгээнд хэрэглэхээр боллоо.…
-
Хан-Уул дүүрэг “Электрон тамхинаас татгалзъя” аян эхлүүллээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Электрон тамхинаас татгалзъя” аян зохион байгуулж байна. Энэ хүрээнд сэтгэлзүйч Г.Наранбаатар, А.Ганчимэг нарын ажлын байранд, хүүхдийн хажууд, эрүүл мэндийн байгууллагын орчимд электрон тамхи хэрэглэхгүй байхыг уриалжээ. Үүнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид дэмжиж, уг аянд нэгдлээ.
-
Хүүхдүүдийн дунд амьтны үсний харшил нэмэгдэж байна

Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар 5 хүн тутмын 1 нь харшилтай болсон нь тогтоогдсон байна. Харшлын өвчлөл нэмэгдэж байгаа гол шалтгаанд агаарын болоод хөрсний бохирдол голлон нөлөөлж байгаа гэх таамаг байгаа юм. Улаанбаатар хотын нарийн ширхэгт тоосонцорт ургамлын олон төрлийн харшил үүсгэгч тоосонцор байхаас гадна хүнд металлын олон төрөл ч агуулагддаг болох нь шинжилгээгээр нотлогдсон…





