-
Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд 90 сая төгрөгийн оношлуурыг ашиглана

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээг Монгол Улсад эрчимжүүлэхэд 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эрт илрүүлгийн оношлуурыг шийдвэрлэж нийслэлийн Хан-Уул дүүргээс эхлэн умайн хүзүүний хорт хавдрыг устгах үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 500 орчим эмэгтэй оношлогддогоос 40 орчим…
-
Сургуулийн орчимд хүүхэд бэртэх нь түгээмэл байна

2024 онд 1,343 хүүхэд сургуулийн орчинд гэмтэж ирсэн бол 2025 оны 1-р улирлын байдлаар 280 хүүхэд сургуулийн орчинд гэмтэж ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн байна. Иймд сургуулийн орчинд хүүхдийг гэмтэж бэртэхээс сэргийлэхийг эмч нар анхааруулж байгаа юм. Сургуулийн орчим гэмтэж эмнэлэгт хандсан хүүхдүүдийн дунд явганаас унах, автомашинд мөргүүлэх, амьгүй механикт мөргүүлж цохиулах, хүн хоорондын хүчирхийлэлд…
-
Шувууны томуу дэгдвэл бэлэн эсэхээ туршжээ

ЭМЯ, ХӨСҮТ-ээс зохион байгуулж байгаа “Шувууны томуугийн шинэ вирусээр үүсгэгдсэн хүний халдвар бүртгэгдсэн үед хариу арга хэмжээ авах, салбар хоорондын хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах нь” үзүүлэх сургуулилалтыг 4-р сарын 21-22-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Тус үзүүлэх сургуулилалтад БНСУ-ын талаас Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн Олон Улсын Эрүүл мэндийн ауюлгүй байдал хариуцсан захирал И Жиа ,…
-
ЭХЭМҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 1 настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг хамтран, Монгол Улсад 11 дэх удаагаа, ЭХЭМҮТ-д 5 дахь удаагаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ. Энэ удаа Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгав. Цаашид ЭХЭМҮТ 1-ээс доош настай,…
-
Донор болохоор 4447 хүн хүсэлт илгээжээ

Сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ. Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн “И-Монголиа” цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсдөө өгч болдог болсон. Ингэснээр донор болох иргэдийн тоо нэмэгдэж, сүүлийн долоон сард 4447 иргэн хүсэлт илгээсэн…
-
Дундговийн Эрүүл мэндийн газар эрчүүдийн эрүүл мэндэд анхаарч байна

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар 2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгожээ. Үүнтэй холбогдуулан, өнөөдөр Цагдаагийн газартай хамтран “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, тулгамдаж буй асуудал” өдөрлөг зохион байгуулж байна. Тус өдөрлөгт 80 гаруй байгууллагын 250 гаруй эрэгтэй оролцож, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн, өөртөө хэрхэн эрүүл, зөв зан үйл төлөвшүүлэх талаар мэдээлэл,…



