-
Монгол-Японы эмнэлэгт 24 цагаар харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Хоногтоо 200-300 гаруй өвчтөний хөлд дарагддаг Гэмтэл согог судлалын үндэсний төв АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Уг хамтын ажиллагааг баталгаажуулж хоёр эмнэлгийн дарга нар буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал М.Адилсайхан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал…
-
10 хүүхэд тутмын 4 нь шүдээ эмчлүүлэх шаардлагатай байна

Өнөөдөр “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” нүүр ам судлалын салбарын үндэсний хоёрдугаар зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр тус салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцана. Улсын хэмжээнд шүдний эрүүл мэнд тулгамдсан асуудлын 1 хэвээр байгаа юм. Эрт илрүүлгийн хүрээнд 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг хийгдэхэд шүд, амны хөндийн эрүүл мэнд хамгийн их өвчлөлтэй дүн гарсан байна.…
-
“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нд болно. Уг тэмцээнийг нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тэр дундаа бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих зорилгоор 28 дахь удаагаа зохион байгуулах юм. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин 15 төрөлд 30 ангиллаар оролцоно. Энэ удаагийн тэмцээний үеэр Монголын үндэсний…
-
ГССҮТ: Түлэнхийн дараах даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөөтэй боллоо

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт “World share” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөө”-г шинээр нээлээ. Түлэнхийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээнд шинэ арга технологийг нэвтрүүлэх зорилгоор энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд Хонгконгийн Сэргээн засах нийгэмлэгийн хүндэт…
-
Л.Наранбаатар: Dwight Howard-тай гэрээ хийхээс 2 цагийн өмнө Казинсын агенттай холбогдож чадсан

Ааштай, эзэрхэг ДеМаркус Казинс Монголд ирээд хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Гуравдугаар сарын 14-ний Баасан гараг оройн 19:00 цаг болж байна. “UG Arena” хүмүүсийн хөлд дарагджээ. Учир нь 20:30-аас цагтаа НБА-д цалгиж явсан, олимпын аварга ДеМаркус Казинс тоглох тул түүнийг үзэх гэсэн хүмүүс ордныг битүү дүүргэв. “Boogie” хочит Казинс “Сэлэнгэ бодонс” багтай нэгдэж,…
-
13 настай хүүхэд мотоциклоос унаж амиа алджээ

Хүүхэд мотоциклоос унаж амь насаа алдсан гэх дуудлага мэдээлэл өчигдөр буюу гуравдугаар сарын 16-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 13 настай хүүхэд Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад унаж, нас барсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Иймд бага насны хүүхэд болон жолоодох эрхгүй хүнээр энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодуулахгүй…



