Category: Эрүүл мэнд

  •  Монголд 5 жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь төмрийн дутагдалтай байна

     Монголд 5 жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь төмрийн дутагдалтай байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн шим тэжээлийн дутагдлын асуудалд анхаарах болсныг НЭМҮТ-өөс санууллаа. Судалгаагаар, Монголд 5 жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь төмрийн дутагдалтай, 10 эх тутмын 7 нь Д витамины дутагдалтай. Мөн үндэсний хэмжээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иод дутагдалд өртөх эрсдэл хамгийн өндөр байгааг харуулжээ. Энэ жирэмсэн ээжүүдэд дутуу төрөх эрсдэлийг бүрдүүлэхийн зэрэгцээ ясны сийрэгжилт, ургийн өсөлт саатах…

  • Агааржуулалт муутай албан газрууд сүрьеэгийн үүр болжээ

    Агааржуулалт муутай албан газрууд сүрьеэгийн үүр болжээ

    Ханиад томуу, ковид, сүрьеэгийн нян, виүс агаарт хөвж явсаар, хэн нэг азгүй хүний ам, хамраар ордгийг хүн бүр мэднэ. 2021.01.08-нд Баянгол дүүргийн нэгэн байранд ковид гарсан юм. 8-нд 1 хүнээс ковид илэрсэн бол 9-нд 4 өрхийн 8 хүн нэмж халдвар авсан байв. Нийгмийн эрүүл мэндийн төв, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль хамтран, уг байрны  агааржуулалтын хоолойг…

  • ХӨСҮТ-ийн Хүүхдийн тасаг 23 ортой боллоо

    ХӨСҮТ-ийн Хүүхдийн тасаг 23 ортой боллоо

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бүрэн заслаа. Уг тасагт ор нэмж, 23 ортой болгон, бүрэн тохижуулав. Үүнд нийт 320 сая төгрөг зарцуулжээ. Ингэснээр халдварт өвчний үед хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, хүүхэд, асран хамгаалагчид тав тухтай орчинд эмчлүүлэх боломж бүрдлээ. ХӨСҮТ-д жилд 15 мянга гаруй хүүхэд цочмог халдварт…

  • Цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэлээ

    Цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэлээ

    Цусны сэлбэлт, судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-нд цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 10 минутад хүргэж өглөө. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг тус төвд анх 2025 онд ганц удаа дроноор хүргэсэн юм. Түүнээс хойш өчигдөр хоёр дахь удаагаа ийн дроноор тээвэрлэлээ. ГССҮТ өнгөрсөн онд нийт 9731 нэгж…

  • Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

    Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

    Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн барилга ашиглахад бэлэн боллоо. Уг барилгыг “М-Си-Эс пропери” ХХК 2025 оны 10-р сараас засаж дуусжээ. Нийт 884 ам м талбайтай тус лабораторийн барилга оффис, биологийн лаборатори, химийн лаборатори гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Лабораторийн дөрвөн төрлийн хий, галын дохиоллын систем, хийгээр унтраах систем, агааржуулалт, хөргөлтийн систем, нэрмэл усны систем, холбоо…

  • Гар, хөл, амны өвчнөөс сэргийлэхийг зөвлөлөө

    Гар, хөл, амны өвчнөөс сэргийлэхийг зөвлөлөө

    Урин дулааны цагт бага насны хүүхдүүдэд гар, хөл, амны өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Халуурах, ам болон гар, хөл дээр цэврүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг энэ халдварт өвчин хүүхдүүдийн дунд амархан тархдаг. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Гар, хөл, амны өвчин ихэвчлэн хөнгөн явцтай боловч бага насны…

  • ДОХ-той 12 хүнийг олж эмчилгээнд хамруулж, ойрын хавьтлуудын судалгааг хийжээ

    ДОХ-той 12 хүнийг олж эмчилгээнд хамруулж, ойрын хавьтлуудын судалгааг хийжээ

    “ДОХ-ын халдвартай ч эмчилгээний хяналтаасаа зугтаж, сураггүй болсон 12 хүнийг тагнуул болон цагдаагийнхантай хамтарч хайж байгаа“ талаар Эрүүл мэндийн сайд 2025 оны 12-р сарын 25-нд мэдээлж байсан. Мөн 2-р сард тухайн 12 иргэнээс 8-ыг нь олсон тухай хэлж байсан. Тэгвэл цагдаагийн байгууллагатай хамтран ДОХ-той 12 хүнийг бүгдийг нь олж, эмчилгээнд хамруулсан” талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэллээ. Мөн тэдний…

  • Сүрьеэгээр 182 хүн нас баржээ

    Сүрьеэгээр 182 хүн нас баржээ

    Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр. 2025 оны мэдээгээр Монгол Улсад нийт 2851 хүн сүрьеэтэй гэж бүртгэгдэж, 182 хүн сүрьеэгийн улмаас нас баржээ. Батлагдсан нийт өвчтөний 165 нь хүүхэд, 129 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй байна. Нийт өвчлөгсдийн 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй өндөр байгааг харуулж байна. Сүрьеэгийн…

  • Сүрьеэд сүржигнэх 4 шалтгаан

    Сүрьеэд сүржигнэх 4 шалтгаан

    СҮРЬЕЭГ УСТГАХЫН ТУЛД ӨВЧТӨНӨӨ ХАЛАМЖЛАХ ХЭРЭГТЭЙ Баримт 1. Баянзүрх дүүрэгт 7 настай охинтойгоо амьдардаг залуугаас сүрьеэ илэрчээ. Сүрьеэгийн эм уусаар түүнд эмийн гаж нөлөө илэрч эхэлсэн байна. Тиймээс дүүргийнхээ эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэх гэтэл түүнийг хүлээж авах хэн ч олдсонгүй. Тэр сүрьеэ туссанаасаа хойш орлогогүй болсон тул охинтойгоо хамт халамжийн төвд өдөр бүр очиж,…

  • Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

    Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

    Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн төв эмнэлгийн нэгдүгээр давхрын 120 ам метр талбай, ахмадын эмнэлгийн тавдугаар давхрын 410 ам метр талбайг хэсэгчлэн засварлаж, шинэчиллээ. Тодруулбал, засвар, шинэчлэлтийн хүрээнд Баянгол дүүргийн төв эмнэлгийн  нэгдүгээр давхрын зүүн жигүүрт дотоод засал, сантехник, цахилгаан угсрав. Харин ахмадын эмнэлгийн тавдугаар…