-
Маргаашнаас цочир хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас ихэнх нутгаар бороо орж сэрүүсч, цочир хүйтэрнэ гэдгийг анхааруулж байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар нойтон цас орж, говь талын аймгуудын нутгаар салхи ихтэй байна. Цочир хүйтэрнэ гэдэг нь агаарын температур тогвтортой дулаан байх үед хөрсний гадаргын температур түр хугацаагаар тэг градусаас доош орж хүйтрэхийг хөрсний гадаргын цочир хүйтрэлт гэж нэрлэдэг.…
-
Даланзадгад- Гурвантэсийн замыг засаж байна

Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Гурвантэс сум хүртэлх улсын чанартай авто замыг АЗММ компани засаж байна. Өнгөрсөн зуны үерт энэ замын зарим хэсгийн хөвөө угаагдан, тээврийн хэрэгсэл зам чөлөөлж зогсох зайгүй болжээ. Ийм хэсэгт шороо асган, замын хөвөөг дахин янзалж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад энэ засвар чиглэж байна.
-
Алтанбулаг боомтыг өргөтгөн шинэчилжээ

Сэлэнгэ аймагт байрлах Алтанбулаг боомтыг өргөтгөн шинэчилснээр 1.5-2 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой боллоо. Жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол ингэж өргөтгөжээ. Энэ бүтээн байгуулалт нь Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр баригджээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Алтанбулаг боомтод 14.9 тэрбум төгрөгөөр тусгаарлах…
-
Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо 3, ачаа тээвэр 4 дахин нэмэгдэх боломжтой боллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР: Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ…
-
Монгол Улс 104.6 сая га бэлчээртэйгээс 65 хувь хүчтэй доройтжээ

Монгол Улсын хэмжээнд Бэлчээрийн төлөв байдлын улсын хянан баталгааг 2000-2005, 2006-2011 онуудад хийсэн. Уг үнэлгээний дүнгээс аваад үзэхэд доройтсон бэлчээр 25 сая га байгаа. Энэ бэлчээрийг зуун хувь гээд аваад үзэх юм бол гуравны нэг нь бага зэрэг, 50 орчим хувь нь дунд зэрэг, 15 гаруй хувь нь хүчтэй доройтжээ. ХААИС-ийн Эксосистемийн судалгааны төвийн судлаачдын…




