-
Галба, Өөш, Долоодын говьд 5 худаг гаргажээ

Гашуунсухайт–Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Барилга угсралтын дэд ажлуудад тавих байгаль орчны стандарт, хяналт сайжирчээ. Мөн ус, хог болон бохирын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын байгаль орчны байцаагчид карьер, худаг усны ашиглалттай газар дээр нь танилцсан бөгөөд Галба, Өөш, Долоодын говийн сав газрын…
-
Даланзадгадын 1-р сургуулийн бага сургуульд өргөтгөл барьж дуусжээ

Өмнөговь аймгийн засаг даргын хэрэгжүүлж буй “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын 1-р сургуулийн бага сургуульд өргөтгөл барьж дуусжээ. Өнөөдрийн байдлаар уг барилгыг улсын комисс шалгаж байна. 390 хүүхдийн суудалтай энэ шинэ өргөтгөл ашиглалтад орвол тус сургуульд хоёр ээлжээр нийтдээ 700 гаруй сурагч суралцах юм. Өргөтгөлийг 9 дүгээр сарын 1-ний өдөр…
-
Бордооны хөнгөлөлт үзүүлнэ

“Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд биологийн гаралтай бордооны үнийн дүнгийн 30 хүртэл хувьд хөнгөлөлт олгоно. Засгийн газрын “Аян өрнүүлэх тухай” 2025 оны 47 дугаар тогтоолд тусгаснаар тариаланч хүн, хуулийн этгээдийн хөрсний үржил шимийг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор тухайн жилд хэрэглэсэн эрдэс болон биологийн гаралтай бордооны үнийн дүнгийн 30 хүртэл хувьд хөнгөлөлт олгох тухай баримт…
-
Хөдөөнөөс хот руу шилжин ирж буй иргэдийн амьдралын баталгаа нь хаана байна вэ

Монгол Улсын нийт хүн амын 42 хувь нь буюу 1.7 сая иргэн Улаанбаатар хотод амьдардаг. Энэ тоо жил ирэх тусам л нэмэгдэж байна. Жишээ нь, өнгөрсөн онд Үндэсний статистикийн газрын гаргасан судалгаагаар 31 мянга гаруй иргэн орон нутгаас Улаанбаатар хот руу шилжиж ирсэн байна. Энэ нь зөвхөн бүртгэл хийлгэсэн иргэдийн тоо. Шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгээгүй…





