-
Галаас аварсан аврагчдад талархал илэрхийллээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Н.Батсүрэнгийн гэр бүл тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахмад Г.Баярсайхан захирагчтай 1 дүгээр салааны хамт олонд талархал илэрхийллээ. 2025.08.10-ны өдөр тэднийх шатсан юм байна. Гал сөнөөгчид өөрсдийн эрүүл мэнд, амь насаа үл хайхран, тэдний амийг аварч, эд хөрөнгийг нь галаас чадахаараа хамгаалжээ.
-
Амралтын өдрүүдэд 2 түймэр гарлаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумынБаянцагаан багийн Баавгайт гэдэг газар энэ бямба гарагт ой, хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан уг түймрийг өчигдөр 11:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн Багатовгорын өвөрт ням гарагт ой, хээрийн түймэр гарав.…
-
Отрын бүсэд 48 худаг гаргажээ

Улсын төсвийн хөрөнгөөр өнөө жил 18 аймаг, улсын тусгай хэрэгцээний отрын бэлчээрт инженерийн хийцтэй 48 худаг гаргажээ. Энэ нь 130 орчим мянган малыг усаар байнгын, найдвартай хангах бололцоо бүрдүүлсэн байна. Аймаг дундын отрын есөн бүс нутгийн бэлчээрийг сайжруулж, хамгаалах зорилгоор малын хөлөөс бүрэн чөлөөлж, 1 сая орчим толгой мал өвөлжүүлэхээр бэлтгэсэн тухай ХХААХҮЯ мэдээллээ. Орон…
-
Тариалангийн бүс нутагт гантай, ургац алдах магадлал өндөр байна

Газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар хур тунадас бага унаж, хөрсний чийг эрс буурснаас үүдэн ган болж байна. Үүний улмаас намрын ургацын төлөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгджээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгийн Орхон, Сант, Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн суманд ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай газар…
-
Дарханы гэр хорооллын замыг өргөтгөн, шинэчилж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1, 2, 3-р баг буюу Тосгон доторх хатуу хучилттай авто замыг шинэчилж байна. Улсын төсвийн хөрөнгөөр “Түвшин гэгээ” ХХК-ийн хийж буй энэхүү засвар, шинэчлэл 50%-тай үргэлжилж байна. Нийт 2 км 275 м замыг асфальтбетоноор хучихаас наадмын хуучин талбай орчмын замыг хучаад байна. Тус сумын гэр хорооллын замыг өргөтгөх, засах ажил 2024.08.09-нд…
-
Өвс, тэжээл нөөцлөх ажлыг оромдохоо больё

Нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувь гандуу байна. Газрын гарц муу, өвөлжилт хүндэрч болзошгүй тухай мэдээлэл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай” Засгийн газрын тогтоолтой зэрэгцэн хөндөгдөв. Мөн аймаг, сумын фондод нөөцөлж байгаа өвс, тэжээлийн хэмжээ яг үнэн гардаг уу гэдэг нь ч асуудал дагуулна. Харин энэ жилийн өвс, тэжээлийн нөөц хэр байгаа, тоон дүнг хэрхэн…
-
Уулчин Л.Пүрэвсүрэн агсны гэгээн дурсгалд зориулж гэрэлт хөшөө босгожээ

Уулын Спортын ОУХМ Л.Пүрэвсүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Увс аймгийн Улаангом хотноо босгожээ. Түүний аав Н.Лхагважав, ээж Ч.Гантуяа нар Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд энэхүү цогцолборыг бүтээн босгосон байна. Уг хөшөөг сайн санаат хүмүүсийн хандиваар буюу 100 гаруй сая төгрөгөөр сүндэрлүүлсэн байна. Эверест уулын орой хэсгийг дүрсэлсэн энэхүү хөшөөний зургийг Л.Пүрэвсүрэн агсны төрсөн дүү, Украйны Харьковын…


