-
Өмнөговийн бүх сум Залуучуудын хөгжлийн төвтэй боллоо

Бүх сумандаа Залуучуудын хөгжлийн төв байгуулсан анхны аймаг нь Өмнөговь боллоо. 2020 оноос хойш тус аймаг Залуучуудын хөгжлийн төв байгуулжээ. Зарим сумын сул танхимыг тохижуулсан бол зарим суманд зориулалтын барилга барвсан байна. Үүний сүүлчийнх нь Ханхонгор сумын Залуучуудын хөгжлийн төв болов. Тус сумын Залуучуудын хөгжлийн төвийг орон нутгийн төсвөөр тохижуулан, өчигдөр нээлээ.
-
Улаангомын айлууд халуун устай зусаж байна

Увс аймгийн засаг дарга С.Батжаргал 100 жилийн ойтойгоо холбогдуулан, “Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяртай уулзаж, энэ зун Улаангомын иргэдийг хэрэглээний халуун усаар хангахаар тохиролцжээ. Үүний дагуу тус станц 5-р сарын 22-ноос 8-р сарын 15 хүртэл халуун усыг цагийн хязгаарлалттайгаар өгч байна. Тус аймгийн 100 жилийн ойг 7-р сарын 29, 30-нд тэмдэглэнэ. Энэ…
-
Нийт нутгийн 6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл “маш их” байна

Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг гаргахад тавдугаар сарын байдлаар нийт нутгийн 23.1 хувь нь бага, 7.4 хувь нь дунд, 5.4 хувь нь их, 6 хувь нь нэн эрсдэлтэй байна. Тус зураглалыг гаргахдаа 2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, түймрийн давтамжийн зураглал, ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн зураглал,…
-
Хөвсгөлийн Баянзүрхэд газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс баруун урд зүгт 64 км зайд өчигдөр /2025.06.11/ өдрийн 14:22:02 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг чичирхийлэл тухайн нутгийн иргэдэд мэдрэгдсэн ч ямар нэг хохирол учруулаагүй байна.
-
1 аймаг, 26 сум 100 жилийн ойтой

Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой 2025 онд тохиож байна. 1 аймаг, 26 сум 100 жилийн ойтой бол 1 сум 90, 1 сум 70 жилийн ойгоо өнөө жил тэмдэглэх нь ээ. Үүнд:
-
Ерөө сумын “Их-алт” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Их-Алт” гэдэг газар энэ сарын 06-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.10/ 12:00 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өглөө. Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь…
-
2 түймэр цурманд, 1 түймэр асаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Их-Алт гэдэг газарт энэ сарын 6-нд гарсан ой, хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Сайхан сум дахь 61 дүгээр ангийн албан хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч,…
-
Эрдэнэбүрэнд УЦС барьж эхлэх гэж байна

Эрдэнэбүрэн УЦС төслийн бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өчигдөр /2025.06.09/ “Пауэр Чайна-Монгол Улс Эрдэнэбүрэн усан цахилгаан станц” төслийн ерөнхий менежер Хи Шинфэй нарын хүмүүсийг Ховд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзав. Уулзалтын Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барих бүтээн байгуулалтад орон нутгаас ажилчин авах, хүнс, бараа материалыг орон нутгаас худалдан авах,…
-
Ерөө сумын Баруунсэнстэйд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Баруунсэнстэй гэдэг газар гэдэг газар энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.09/ 08:25 цагт цурманд оруулж, 12:30 цагт бүрэн унтраалаа. Түймрийн унтраах ажиллагааг Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Ерөө сум дахь Цагдаагийн хэсгийн албан хаагчид, Засаг даргын Тамгын газрын…
