-
Малын өвөлжөө шатжээ

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Хагшаал Бураан-Эхэнд өвөлжөө шатжээ. Гал сөнөөгчид энэ дуудлагыг 4-р сарын 21-ний өдрийн 15:41 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 38 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн иргэдийг очиход иргэн Х-гийн 10х15 метрийн хэмжээтэй болон 20х20 метрийн хэмжээтэй малын 2 хашаа бүрэн, 80х100 метрийн хэмжээтэй бууц шатаж байсан аж.
-
1200 сурагчийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийнэ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан хороололд 1200 сурагчийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийнэ. Тус сургууль, цэцэрлэгийн барилгыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр барьжээ.
-
“Уран зохиолоос суралцахуй” оюуны аялалд урилаа

“Уран зохиолоос суралцахуй” оюуны аялал Дархан-Уул аймагт 4-р сарын 23-нд “Залуучууд” театрын их танхимд болох гэж байна. Төв номын сангаас санаачилсан тус аялал ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн уран зохиолын хичээлийн судлагдахуунд багтсан зохиолууд болон бусад шилдэг зохиолуудаас бүрдэх юм. Залуучууд театрын дэргэдэх “Дионис” драмын дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд сонгогдсон 10 гаруй зохиолын гол,…
-
Даланзадгадын Төв номын сан шинэ байраа 23-нд нээнэ

Өмнөговь аймгийн Төв номын сан шинэ байраа энэ сарын 23-нд нээх гэж байна. Даланзадгадын шинэ суурьшлын бүс дэх Байгалийн түүхийн музей, Хөгжимт жүжгийн театрын дунд барьсан энэ шинэ Номын сан 1500 ам метр талбайтай, 3 давхар, орчин үеийн шийдэлтэй цогцолбор юм. Эл номын сангийн шинэ барилгыг улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгөөр орон нутгийн “Тэлмүүн доной” компани барьжээ. Тус аймгийн Төв номын сангийн хуучин барилга ашиглалтын…
-
Улсын нөөцөөс олгосон 50 тн тэжээлийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө. Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн…
-
Сонгинохайрхан, Багахангай,Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр /2025.04.21/ Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан, Багахангай, Баянзүрх дүүргүүдэд оройн 17 цаг хүртэл цахилгаан хязгаарлах бол Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ сумдад мөн адил хязгаарлалт хийнэ.
-
Цагаанхадад хамгийн их зөрчил гарчээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд энэ оны 1 дүгээр улиралд 374 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.4 хувиар өсчээ. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 65.7 хувь нь Цагаанхад суурьшлын бүсэд бүртгэгджээ. Нийт зөрчлийн 77.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байна. Тодруулбал, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон…
-
Дундговийн Эрүүл мэндийн газар эрчүүдийн эрүүл мэндэд анхаарч байна

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар 2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгожээ. Үүнтэй холбогдуулан, өнөөдөр Цагдаагийн газартай хамтран “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, тулгамдаж буй асуудал” өдөрлөг зохион байгуулж байна. Тус өдөрлөгт 80 гаруй байгууллагын 250 гаруй эрэгтэй оролцож, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн, өөртөө хэрхэн эрүүл, зөв зан үйл төлөвшүүлэх талаар мэдээлэл,…

