-
Өвөрхангайн ойчид 100 жилийн ойгоо тэмдэглэв

Монгол Улсад ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар, Бат-Өлзий сум дахь Сум дундын ойн анги, Ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдийн холбоо хамтран, 9 дүгээр 13-14-ний өдрүүдэд Бат-Өлзий суманд зохион байгууллаа. Ой модны салбарт ажиллаж байсан үе, үеийн удирдлага, инженер, техникч, мод үржүүлэгч, ой, ан хамгаалагчаар ажиллаж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа дунд,…
-
Тэнгэр дуугарч байгаа мэт чимээ гарчээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Араг 2 дугаар багийн Овоотшар гэдэг газарт өчигдөр өдрийн 13:35:28 цагт газар 4,5 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас энэ тухай тодруулахад ОБЕГ-т “Тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн” гэсэн мэдээлэл өгсөн байна. Овоотшард нутагладаг малчин Ч, Ц нар “Гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн. Тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан” гэж ярьжээ. Бэртэж гэмтсэн…
-
5 тарвага агнаад, 5.8 сая төгрөгийн төлбөрт унажээ

Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, Толбо сумын байгаль хамгаалагч нар Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших Хонгор-Өлөн гэх газраас Ховд аймгийн 5 иргэн хууль бусаар 5 тарвага агнасныг илрүүлжээ. Тэдэнд зөрчлийн хэрэг нээн, 1.2 сая төгрөгөөр торгон, 4.6 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Тарвага агнахад ашигласан 7 галт зэвсгийг нь хураан…
-
Хүний гараар тарьсан, 5 төрлийн шилмүүст модтой ой бий болгоно

Монгол Улсын Ойн газар, БНСУ-ын Ойн ерөнхий газар хамтран, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж буй. Эл төслийн III шатанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь доройтсон ойг нөхөн сэргээх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын систем нэвтрүүлэх, иж бүрэн тоноглосон 15 га талбайд мод үржүүлгийн газар байгуулахаар зорьж байгаа аж. Энд 5 төрлийн шилмүүст мод тарина. Энэ ажлыг орон нутгийн…
-
Өмнөговь аймгийн төв үерт автжээ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 1, 6, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өчигдөр 07:00 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас 1, 6 дугаар баг усанд автжээ. Ийм нийт 6 дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 20:00 цагт очиж, 9 дүгээр багт “Ниссан террано” загварын машин шаварт суусан байсныг татан гаргав. Уг машины жолооч…
-
Уулархаг газраар цас орлоо

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон байна. Уг бороо шөнөдөө уулархаг газраар цас болон, оржээ. Тухайлбал: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймагт цас ороод байна. Баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо ороогүй, бусад нутгаар 0-74 мм бороо оров. Үүнээс хамгийн их нь…
-
41 айлын бог малаас мялзан өвчний шинж тэмдэг илэрчээ

Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран, тус аймгийн 12 суманд бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ. 106 малчин өрхөөс асуумж судалгаа авч, малд нь үзлэг хийхэд, 41 айлын бог малаас мялзан өвчний шинж тэмдэг илэрчээ. Сэжигтэй малын цусны дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлж байна. …
-
Цэцэрлэг, сургуулийн тогооч нар ур чадвараараа өрсөлджээ

Баруун аймгуудын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоолзүйч, тогооч нарын ур чадварын уралдаан Ховд аймагт боллоо. Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” UNJP/MON/022/UND төслийн хүрээнд уг уралдааныг Боловсролын ерөнхий газар, Ховд аймгийн Боловсролын газар, “Шинэ Ховд Баруун Бүсийн Хөгжлийн Корпорац” ОНӨААТҮГ…
-
Хуучин барилгуудыг нурааж, газар дээр нь шинийг барьж байна

Өмнөговь аймгийн ЗДТГ Даланзадгадын хуучин барилгуудыг нурааж, газар дээр нь шинэ барилга барих төсөл хэрэгжүүлж байна. Даланзадгад сумын 36 айлын 6, 7, 8 дугаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих төсөл 2023 онд эхэлжээ. Уг орон сууцны оронд “Ивээл хос жаргалууд” ХХК шинээр 2 блок, 12 давхар, үйлчилгээний төв бүхий орон сууц барьж…
-
Түймэр унтраахаар явсан бүлэг 14 хоногийн дараа холбоо барилаа

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Саргэрийн гол гэдэг газарт ойн түймэр гарсныг 8 дугаар сарын 26-ны 16:20 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар сансрын зургаар илрүүлжээ. Түймрийн голомт аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т байгаа аж. Уг түймрийг унтраахаар явсан бүлэг 9 дүгээр сарын 9-ны 20:10 цагт төвтэйгөө…