-
Хараа голоос хүний цогцос олжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн нутгаар урсах Хараа голоос 9 дүгээр сарын 9-ний 14:30 цагийн үед хүний цогцос олджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид уг дуудлагын дагуу 15:42 цагт очиж, 50 орчим настай, эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Уг хүн хэн болох, усанд…
-
Хэрээтийн гол дагуу нинжа нарын хаясан хог хаягдлыг цэвэрлэжээ

Хөвсгөл аймгийн нутаг дахь Улаан тайгын 5 газарт 1990-2000 онд 7000 орчим хүн алт олборлож байжээ. Тэдний хаясан хог хаягдлыг Улаантайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар цэвэрлэж байна. Тэд 8 дугаар сард Хэрээтийн гол дагуу болон ой доторх хог хаягдлыг цулуулж, шатаан, шил, лааз зэрэг шатахгүй хаягдлыг нүх ухан булжээ. Энэ…
-
“Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” хурал болно

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Оюутолгой” компани, Монголын шувуу хамгаалах төв, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран, 9-р сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгадад “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Энэ хурлаар цөлжилтийн эсрэг газар ашиглалт, бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын талаарх эрдэмтдийн судалгаа, шинжилгээний…
-
Анхны цас Хөвсгөлд орлоо

Хөвсгөл аймгийн Ханх сумын Ихсантын даваанд энэ намрын анхны цас өчигдөр оржээ. Улаанбаатар хот болон Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт өнгөрсөн хоногт бороо, уулаараа цас орсон байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
-
Их газрын чулуунд хөв цөөрөм байгууллаа

Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа уулын туруутан амьтдад зориулан, аргаль, янгирын гол байршил Ихрийн хад, Ёрвон хайрхны аманд хөв цөөрөм байгууллаа. Их газрын чулуун дунд задгай устай цэг байдаггүй. Тиймээс хөв цөөрөм байгуулжээ. Ингэхдээ бороо, цасны ус урсдаг судгуудыг түшиглэн, уг цөөрмийг байгуулсан байна. Хамгаалалтын захиргааны ажилтнууд дулааны улиралд уг хөв цөөрөмд ус, хүйтний улиралд мөс…
-
Чух нуур орчмын гардалавчтаныг судалж эхэлжээ

Монголын гардалавчтан судлах төв, Монголын шувуу хамгаалах төв хамтран, Монгол Дагуурын дархан цаазат газрын орчны бүсэд орших Чух нуур, түүний орчмын гардалавчтаныг судалж байна. Судлаачид Чух нуур орчмын гардалавчтаныг энэ жилээс судалж эхэлжээ. Хээрийн судалгааг Монголын гар далавчтан судлах төвийн судлаач Н.Нандин-Эрдэнэ, МУБИС-ийн Биологийн тэнхимийн оюутан Б.Дэлгэрмөрөн нар зохион байгуулсан байна. Судалгаагаар Дорнын сармаахай (Vespertilio sinensis), Буурал…
-
13.4 сая хонинд цэцгийн вакцин хийнэ

Нийслэл, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв аймгийн бүх сум, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Булган, Говь-Алтай, Завхан аймгийн зарим сумын хонь, хургыг хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар Мал, амьтны эрүүл мэндийн газар төлөвлөжээ. Нийт 13.4 сая хонинд цэцгийн вакцин хийх юм. Энэ ажлын явц аймгуудад ямар байгааг доорх зургаас харна уу! 2024 он гарснаас хойш…
-
Хот руу тарваганы мах оруулсан этгээдийг 3,2 сая төгрөгөөр торгож, 32 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ

Нийслэлийн засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийж байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 750 албан хаагч үүрэг гүйцэтгэн, нийт…
-
Баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалтад 200 орчим алба хаагч оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалт өнөөдөр Завхан аймагт эхэллээ. Чуулга уулзалтад Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын төрийн цэргийн болон…
-
Хүүхэд голд тоглож байгаад живжээ

Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн нутгаар урсах Онон голын баруун салаанд тоглож байсан бага насны хүүхэд 8 дугаар сарын 26-нд голд живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Хар-Усан тохойгоос эхлэн, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч уг хүүхдийн цогцсыг олоогүй байна.