Category: Орон нутаг

  • Баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалтад 200 орчим алба хаагч оролцож байна

    Баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалтад 200 орчим алба хаагч оролцож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалт өнөөдөр Завхан аймагт эхэллээ. Чуулга уулзалтад Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын төрийн цэргийн болон…

  • 36.6 сая малыг шимэгчтэх өвчнөөс сэргийлээд байна

    36.6 сая малыг шимэгчтэх өвчнөөс сэргийлээд байна

    Мал эмнэлгийн ерөнхий газар улсын хэмжээнд шимэгчтэх өвчнөөс сэргийлэх, эмчлэх арга хэмжээнд 36.6 сая мал хамруулаад байна. Нийт мал сүргийн 53.5%-ийг уг үйл ажиллагаанд хамруулжээ.  Угаалга, үзлэгт 12.1 сая мал хамруулсан нь 41,1%-ийг Туулгалтанд 13.3 сая мал хамруулсан нь 62,4%-ийг, Боловсруулалтад 9.8 сая мал хамруулсан нь 61,7%-ийг, Үхрийн арьсны гуур боловсруулахад 874.3 мянган үхэр хамруулсан нь 49.4%-ийг эзэлж байна. 

  • Уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

    Уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

    Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн зүүн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна. 9-р сарын 3-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын…

  • Адууны нийлүүлгийн өвчин илрээгүй байна

    Адууны нийлүүлгийн өвчин илрээгүй байна

    “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн хамтран Орхон аймгийн нийт адуун сүрэг дэх үржлийн насны азарга, гүүнд адууны нийлүүлгийн өвчний шинжилгээ хийв. Орхон аймгийн газар нутаг, хил залгаа Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ аймгийн тодорхой бүсийн адуун сүргээс дээж авч судалгаанд 5 аймгийн 17 сумын 202 өрхийн 5474  адуу хамруулсан байна. Үзлэгээр судалгаанд хамрагдсан адуун сүрэгт…

  • Самар түүж байсан 100 гаруй хүнийг ойгоос буулгалаа

    Самар түүж байсан 100 гаруй хүнийг ойгоос буулгалаа

    Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын болон сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид  Уянга, Хужирт, Зүүнбаян-Улаан,  Бат-Өлзий сумдын ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг түүж буй байдалд хяналт шалгалт хийжээ. Хуш модны самар түүж буй 25 машин,  10 мотоцикл, 100 орчим иргэдийг орчны хог хаягдлыг цэвэрлүүлэн, уулнаас буулгалаа.  Хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй. Гэтэл…

  • 1000 га ойн хөнөөлт шавжийг устгалаа

    1000 га ойн хөнөөлт шавжийг устгалаа

    Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Арбулаг, Баян-Эрхэт гэх газрын ойн сангийн 1000 га талбайн хөнөөлт шавжийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газрын захиалгаар “Мөнхжаргалант-Ой” ХХК бактерийн бэлдмэлээр устгалаа. Тус компанийн ажилтнууд үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортонтой тэмцжээ. Энэ ажлыг Дэлгэрмөрөн, Түнэл сум дахь Сум дундын ойн ангиуд хянажээ. Эндхийн ойд Сибирийн хүр эрвээхэй…

  • Орхон аймаг шинэ авто буудалтай боллоо

    Орхон аймаг шинэ авто буудалтай боллоо

    Автотээврийн үндэсний төв Монгол улсын 21 аймаг, 2 суманд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн нэг Орхон аймагт 4-р зэрэглэлийн авто буудал  ашиглалтад орууллаа.  Орхон аймгаас хот хоорондын автобусаар 2020 онд 82,675 зорчигч тээвэрлэж байсан бол 2024 онд энэ тоо 40 гаруй хувиар өсөхийг статистик тоо харуулж байна. Өдөрт дунджаар 120 зорчигч хот хоорондын тээврээр үйлчлүүлж байна.

  • 2016 онд ашиглалтад оруулсан цэцэрлэгийг хүчитгэж байна

    2016 онд ашиглалтад оруулсан цэцэрлэгийг хүчитгэж байна

    Өмнөговь аймгийн засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, холбогдох албаны хүмүүс Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцлаа. Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэгийг 2016 онд ашиглалтад оруулсан ч хүчитгэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байна. Мөн бороо, үерийн усны улмаас хүүхдийн орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа зэрэг зайлшгүй нөхцөл байдлын улмаас уг цэцэрлэгийг “Хүннүгийн говь” компаниар хүчитгүүлж байгаа аж.…

  • Сэлэнгийн Цагааннуурт 19 мм бороо орлоо

    Сэлэнгийн Цагааннуурт 19 мм бороо орлоо

    Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-19 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 19 мм, Зэлтэрт 16 мм, Төв аймгийн Заамарт 9 мм, бусад нутгаар 0-7 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо оров. Агаарын хамгийн их температур:…

  • Монгол орны бэлчээрийн 33 хувьд даац хэтэрчээ

    Монгол орны бэлчээрийн 33 хувьд даац хэтэрчээ

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолов. Зуншлага 8 дугаар сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын…