-
Завхан Баянтэс суманд түймэр гарчээ

Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн Үнэгтийн-Ам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 400 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км, Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/-т өчигдөр ойн түймэр гарлаа. Түймрийн дуудлагыг 6-р сарын 29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авч, Баянтэс сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид 70 км замыг туулан 06-р сарын 30-ны өдрийн 03:28 цагт очжээ. Нэмэлтээр тус аймгийн Онцгой…
-
Баян-Өлгийгөөр аялагчдад өгөх зөвлөмж

Баян-Өлгий аймгийн Прокурор,ын газар, Цагдаагийн газар болон Хилийн цэргийн 0165, 0285 дугаар анги хамтран, тус аймгийн нутгаар аялж, амрахаар төлөвлөж байгаа иргэдэд зориулсан зөвлөмжийг QR хэлбэрээр бэлтгэн гаргажээ. Уг зөвлөмжид Монгол Улсын хилийн тухай хууль, хилийн боомтод мөрдөх журам зэрэг хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, аяллын үеэр анхаарах зүйлсийг тусгасан байна. Кодыг уншуулж зөвлөмжтэй…
-
Хачганд хазуулахаас сэргийлээрэй

Хүүхдүүдээ агаарт гаргах, ууланд алхах, ноос ноолууртай харьцахдаа хачигт хазуулахаас сэргийлж биеийн хэсгийг ил гарахааргүй хувцаслахыг зөвлөж байна. Өөрийн болон хүүхдүүдийнхээ биед хачиг байгаа эсэхийг тогтмол шалгаж хэвшээрэй.
-
Иргэд бүртгэлээ хугацаандаа хийлгэхгүй торгуулж байна

Төв аймагт энэ оны 5 сар хүртэл хугацаанд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн 199 зөрчил бүртгэгдэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэгджээ. Үүнээс 90 орчим хувь нь иргэний улсын бүртгэлийг хуульд заасан хугацаанд хийлгээгүй зөрчил эзэлж байна. Тухайлбал, Хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор; Гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр…
-
Булган аймгийн Булган сумын нутаг Зүүнтүрүүний гүүр нурж, хөдөлгөөнийг хаалаа

2024 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 19:20 цагаас 22:29 цагийн хооронд орсон тур зуурын хүчтэй аадар борооны улмаас Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг зүүнтүрүүний гол үерлэж зүүн түрүүний голын бетонон гүүр эвдэрч, нурсан тул иргэдийг тус гүүрээр зорчихгүй байхыг анхааруулж байна. Голын ус татраагүй усны түвшин их байгаа тул ус татартал гол гатлахгүй байхыг…
-
Э.Бат-Эрдэнэ: “Авраарай” гэж хүүхэд хашхирахыг сонсоод гол руу үсэрсэн

Дархан-Уул аймгийн иргэн Э.Бат-Эрдэнэ “Авраарай” гэх хүүхдийн хоолойг сонссон даруйдаа голын ус руу оржээ. Ингээд түүний энэ зоримог үйлдэл хоёр хүүхдийн амийг аварч, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглээд байна. Энэ талаар Э.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Эхлээд нэг хүүхэд живээд, түүнийг аварчхаад бид модноос зүүгдээд байж байтал, дахин хүүхэд живж байсан. Түүнийг хамт явж байсан хүмүүс модоор татаж…
-
Туул голын усны түвшин НЭМЭГДЭХ төлөвтэй

Өнөөдрийн байдлаар /2024.06.21/ Хариг, Идэр, Хөгшин Орхон, Хэрлэн, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж, Буянт, Ховд голууд ҮЕРИЙН АЮУЛТАЙ түвшинд хүрсэн байдалтай байна. Мөн Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 120 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван хүчтэй үерлэж байна. Маргааш /2024.06.22/ Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25…
-
Уулаараа хасах хэмд хүрч, цас үргэлжлэн орох тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, нийслэлийн Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац эрсдэлтэй байна. Өнөө шөнөдөө /2024.06.21-22/ Сэлэнгийн Хүдэр сумын нутаг Хэнтий нурууны орчимд 5-10 см зузаан цас хуримтлагдах бол Улаанбаатар хотын хойд зуслангууд, Гачуурт, Тэрэлж орчмоор 5 см зузаан цас орж, Улаанбаатар хот…
-
Хүйтэн борооны улмаас 300 орчим хонь осгожээ

15:00 цагийн байдлаар Өчигдрөөс эхлэн орж байгаа хүйтэн борооны улмаас Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 300 орчим хонь осгожээ. 2023 оны 06 сарын 20-ноос өнөөдрийн 08 цаг хүртэл баруун аймгийн нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын зүүн болон хойд хэсгээр 0-60 мм дуу цахилгаантай аадар бороо орсон. Булган болон Төв аймагт хамгийн их буюу 45-60 мм,…
-
Алба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийжээ

УОК-ын Шуурхай бүлэг Завхан аймгийн Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймагт энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллажээ. Ажиллах үеэрээ үерт өртсөн иргэд болон үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан, алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор дархлаа дэмжих бүтээгдэхүүн, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэлт хийх бодис зэргийг хүлээлгэн өгчээ.…