-
Газар 5 магнитуд хүчтэй хөдөллөө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт өчигдөр /2025.10.21/ 17:14:08 цагт газар 5 магнитудын хүчтэй хөдөллөө. Завхан аймгийн Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд уг чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн байна. Иргэдэд хохирол учраагүй тухай ОБЕГ мэдээлэв. Уг чичирхийлэл газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.40 97.89-т үүссэнийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн тогтоожээ. Газар хөдлөлтийн төвөөс…
-
Хатгал тосгоны өвөлжилтийн бэлтгэл ажил 75.4 хувьтай байна

Хатгал тосгоны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 75.4 хувьтай байна. Сумын аюулгүй нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн 80 тонн өвс, 72 тонн хүчит тэжээл, 0.12 тонн эрдэс тэжээл авахаас 43.8 тонн өвс, 5.6 тонн хүчит тэжээл бэлтгэжээ. Малчид, иргэдийн түвшинд 4079 тонн өвс бэлтгэхээс 1620 тонн буюу 39.3 хувийн биелэлттэй байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч…
-
Алтайн уулархаг нутгаар өнөөдөр цастай

Алтайн уулархаг нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр байх юм. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10-аас -15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5-аас -10 градус хүйтэн,…
-
Өнгөрсөн шөнө газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өнөөдөр /2025.10.18/ 02:12:46 цагт газар 4.2 магнитудын хүчтэй хөдлөв. Уг чичирхийллийн голомт газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг)-аар 50.80 98.36-т үүссэнийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Газар хөдлөлтийн төвд ойр орших аймгийн сумд:
-
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх саруудын ерөнхий төлөвөөр арваннэгдүгээр сард Хэнтийн зүүн хойд, Дорнод аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол төвийн аймгуудын нутгаар 11 болон 12 дугаар саруудад олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин 2026 оны нэгдүгээр сарын хувьд нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн…
-
Аюулгүй байдлаа хангаж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зам, даваанд халтиргаа, гулгаа үүссэн байна. Цаг уурын байгууллагын мэдээгээр өнөө шөнө /2025.10.15-16/ Баянхонгорын хойд, Архангай, Төв аймгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн нутгаар, 16-нд Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга…
-
Өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш буюу энэ 16-нд ихэнх нутгаар, энэ сарын 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэл байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Харин өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ.…


