-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар энэ сарын 9-нд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийг Москва хотын “Внуково” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, ОХУ-ын Гадаад хэргийн…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох…
-
АНУ, Украины хооронд газрын ховор элементийн гэрээг үзэглэв

АНУ, Украины хооронд ашигт малтмал, газрын ховор элементийн гэрээнд Вашингтон хотноо гарын үсэг зурж, байгуулсан болохыг хоёр тал мэдэгдлээ. Тодруулбал, АНУ-ын Сангийн департамент болон Украины шадар сайд Юлия Свириденко нар газрын ховор элементийн гэрээг үзэглэснийг тус тус мэдэгдээд байна. Юлия Свириденко өөрийн Х хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ мөн гэрээний хүрээнд байгуулагдах сан “Украин улсад олон улсын…
-
Дундговь аймагт салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай Нью-Йорк хотноо харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх юм. Төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа…
-
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ. Эрхэмсэг ноён Ү…
-
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат…
-
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулан, буцааж буй явдлыг зогсоохыг хүслээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг ГХЯ-нд хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор Солонгосын талд өмнө нь удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй…

