-
Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш” Канадтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг гээд, хоёр талын харилцаа…
-
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНПУ-ын Сеймийн гишүүн Станислав Горчыцаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНПУ-ын Сеймийн гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг өчигдөр (2025.09.30) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлдэг бөгөөд Польш Улсыг манай улсын чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш гэж үздэг…
-
Гадаад улсуудын визний зөвлөгөөг Төв талбайгаас аваарай

Өнөөдөр буюу 9-р сарын 26-ны 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд гадаадад аялахыг хүсэгчдэд зориулсан өдөрлөгтэй. Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд өөр өөрийн орны визний зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.Аяллын компаниуд, агентууд, банк санхүү, даатгал, Е симний үйлчилгээ, урлагийн тоглолт, амталгаа, хөнгөн зууш, сугалаа, азтан шалгаруулах гээд төрөл бүрийн арга хэмжээ болно.
-
Ж.Чинбүрэн: Хүүхэд бүр өвдсөн үедээ Дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд зохион байгуулагдах “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих” асуудлаарх Өндөр түвшний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцохоор Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирээд байна. Энэ үеэр Бүгд…
-
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын өндөр түвшний хуралдаанд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бербок нар өндөр түвшний хуралдааныг нээн үг хэлж, Дэлхий нийтэд тулгамдаж буй…
-
БНХАУ-тай БХС-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хамтарч ажиллана

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Адмирал Дун Жуний урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус улсад албан ёсны айлчлал хийж, 12 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцож байна. Энэ үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Д.Батлут хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан…
-
Япон ханзны үзэсгэлэнг үнэгүй үзээрэй

Япончууд ханз үсгээ Азийн орнуудад сурталчлан түгээх зорилгоор анх 2005 онд БНХАУ-д Бээжингийн уран бүтээлчидтэй хамтарч, ханз үсгийн үзэсгэлэн гаргажээ. Манай улсад 2017 онд ийм үзэсгэлэн дэлгэсэн бол одоо хоёр дахь үзэсгэлэнгээ Чингис хаан үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Монгол, Японы ёс жудаг” нэрээр нээлээ. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, “Шицүкэно кай-Ёс…


