-
Турк,Монгол улс эрүүл мэндийн салбарт эрчимтэй хамтарч ажиллана

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол улсад айлчилж байна. Өнөөдөр хоёр улсын Эрүүл мэндийн сайд нарын албан ёсны уулзалтаар дараах ажлуудыг хамтран хийхээр санал солилцлоо. “Хавдар-2” төвийг барихад бүх талаар тусална. Зураг төслийн шатандаа яваа Хавдрын шинэ эмнэлгийн төслийг манай улс бүх талаар дэмжин ажиллана гэж ноён Кемал Мемишоглу хэллээ. Хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтад хоёр улсын төрийн тэргүүн онцгой анхаарч холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцлов. Шинэ эмнэлэг Монгол, Туркийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно гэв. Хавдар-2 төвийг бүтээн байгуулах нь хөрөнгө мөнгө, хүний нөөц, техник технологийн олон талын хүч нөөц шаардах тул бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд, ойрын хугацаанд зураг төслийн явцтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн албаны хүмүүсийн хамт БНТУ-д айлчлахыг урилаа. Турк улстай эмийн салбарт тууштай хамтарч ажиллана. Турк улс эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европын сдандартын дагуу үйлдвэрлэж хангадаг орон. 1900 оноос үндэс сууриа тавьж байсан эмийн үйлдвэрлэл нь эрүүл мэндийн салбарын тулах цэг болж хөгжсөн. Харин манай улс эмийнхээ 90 хувийг гадаадаас худалдан авдаг. Турк улс өндөр чанартай эмийг боломжийн үнээр Монголд нийлүүлэх боломжийг…
-
Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна

Бүгд Найрамдах Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын хүрээнд “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийг шинэчлэн байгуулсан…
-
Путин Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр улаанбуудай, малын тэжээл нийлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дорнын эдийн засгийн X чуулга уулзалт”-д оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан билээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг Оросын талд тавьсан байна. Энэ жил манай улсын газар тариалангийн бүс нутагт ган гачиг нүүрлэж, ургацын байдал хүндэрсэн тул 100-150 мянган тонн хүнсний улаанбуудай болон малын тэжээлийг…
-
Хабаровскт болсон цэргийн ёслолын жагсаалд монгол цэргүүд оролцов

Чөлөөлөх дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Хабаровск хотын төв талбайд өнөөдөр боллоо. Уг жагсаалд монгол цэргүүд оролцов. Цэргүүдийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Сүхбаатарын Ариунболд командлан алхсан байна.
-
Шинэ Зеландын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монголд айлчилж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн…
-
Монгол, Солонгосын төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулах саналыг дэмжлээ

Монгол, Солонгосын стратегийн IV форум Төрийн ордонд өчигдөр боллоо. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр Монгол-Солонгосын стратегийн IV форумд оролцогчдод илгээсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээг сонордуулсан юм. Ерөнхий сайд мэндчилгээндээ “Энэхүү форум нь хоёр орны стратегийн түншлэлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааны шинэ боломж, нөөцийг нээн…
-
Мехикод “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

Бүгд Найрамдах Франц Улсын гэрэл зурагчин Филипп Пакет Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна. 8 дугаар сарын 14-нд нээлтээ хийсэн эл үзэсгэлэнг Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан, Монгол Улсаас АНУ-д…


