-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Үндэсний их баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар…
-
Япон улсын эзэн хаан хатны хамт баяр наадмын нээлтийг үзэхээр Төв цэнгэлдэхэд мориллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын нээлтийг…
-
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн…
-
Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ. Хошууч генерал цолыг: Бригадын генерал цолыг:
-
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, технологийн дээд сургуулийн харьяа “Монгол Коосэн” технологийн коллежид зочиллоо. Эзэн Хаан Нарүхито коллежийн механик инженерчлэлийн ангиар зочлон багш, сурагчидтай уулзаж, чөлөөт ярилцлага хийлээ. “Монгол Коосэн технологийн коллеж” нь Японы “коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг загвар болгон технологи, инженерийн сургалт, судалгаа,…
-
Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Ардын жүжигчин цолоор: Ардын багш цолоор: Гавьяат багш цолоор: Гавьяат хуульч цолоор: Гавьяат эдийн…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад Эзэн Хааны түвшинд анх удаа хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд…
-
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт…
-
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ус сувгийн удирдах газарт зочиллоо. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г тус газрын дарга Ц.Төрхүү угтан авч, байгууллагынхаа талаар танилцууллаа. Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн…
-
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочиллоо. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын түүх, соёлын өвийн талаар танилцууллаа. Япон…