-
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэж, “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв” болголоо. Энэ нь төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн дутагдлыг шийдвэрлэх, олон нийтэд хүрч…
-
Хөгжлийн банкнаас “Хөтөл”-д олгосон чанаргүй зээлийг эргэн төлүүлнэ

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан, төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц,…
-
Өнөөдөр 18 дэд сайд томилно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09:00 цагаас хуралдаж, дэд сайд томилох асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа уг томилгоог Засгийн газраар хэлэлцүүлэхээр товложээ. Үүний дагуу ЗГ өнөөдөр 17 дэд сайд томилно. Хяналтын менежер, бүтээмжийн менежерүүдийн орон тоог цомхотгож, дэд сайдын орон тоо бий болгохоор Г.Занданшатарын Засгийн газар эртнээс төлөвлөсөн ч одоо л уг ажлаа хийх боломж гарч ирж…
-
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өнөөдөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, өмчийн халдашгүй байдлыг хангасан,…
-
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар…
-
Эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төсөл боловсруулах талаар ЗГ хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэлжээ. Хуралдаанаар баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслүүдийн хүрээнд:
-
Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж байна

Хүйтний эрч чангарч, зарим аймагт өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг Улсын онцгой комиссыг өчигдөр шуурхай хуралдуулж, 21 аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө. Хуралдаанаар өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээллээ. Хурлын эхэнд Шадар сайд ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг…
-
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ

Иргэд олон нийттэй харилцах “11-11” төвд тусгай шугам нээж, гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл авах үйл явц үргэлжилсээр байна. ЗГХЭГ иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, судалж шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тодруулбал:” Гаалийн байгууллага ипортын бараанд тавих татварыг дур мэдэн тогтоож байна. Жишээ нь манай оруулж ирдэг бүтээгдэхүүнийг хямд юм байна гэж…
-
НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэн урагшлуулах, 2026 оны наймдугаар сард Монгол Улсад хүлээн авах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов. Ерөнхий…
