-
Баруун бүсийн гурил, тэжээлийн гаалийн татварыг тэглэлээ

“Баруун бүсийн боомтуудаар импортлох улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх” тухай саналыг Улсын Их Хурлын 64 гишүүн дэмжин гарын үсэг зуржээ. Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд уг санаачилгыг гаргаж 2025.09.30-нд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт хүргүүлсэн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг саналыг хэлэлцэн дэмжиж, 2025.10.16-аас 2026.04.10 хүртэлх хугацаанд дараах боомтуудаар импортлох…
-
Богд хааны өвлийн ордныг сэргээн засахад Энэтхэгтэй хамтарна

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засах санамж бичиг”-т гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд өнөөдөр ЗГ олголоо. Санамж бичгийн хүрээнд Богд хааны өвлийн ордныг олон улсын түвшинд сэргээн засаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх,…
-
Засгийн газар хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэлэв

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, хэрэгжих боломжоор нь үнэлж, эрэмбэлж тэргүүн ээлжид хэрэгжүүлэх болон санхүүжилт, техник эдийн засгийн үндэслэл шаардлагатай төслүүдийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын баримталж буй “Шинэ Итгэл-Шинэтгэл” бодлогын хүрээнд 1. Эдийн…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг шударгаар сонгон шалгаруулна

Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны 7 дугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. Засгийн газраас…
-
Засгийн газар нууц гэрээнүүдийг ил болголоо

“Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн…
-
Г.Дамдинням: ОХУ гэрээний дагуу шатахуунаа хэвийн нийлүүлж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны ханган нийлүүлэлт, нөөцийн талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар шатахуун импортлогч компаниуд санаатайгаар зохиомол хомсдол үүсгэж буй гэх асуудлыг мухарлаж, гэм буруутай нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сэтгүүлчдэд мэдээллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн…
-
“Чайна-Энержи”-тэй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан нүүрсний гэрээг олон нийтэд ил болголоо

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тогтоол баталлаа. Ингэснээр Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох болон БНХАУ-ын “Чайна-Энержи” компанитай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээ олон нийтэд ил болж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар: -Эдийн засгийн төслүүдийг нууцад авч, далд хэрэгжүүлж байна гэдэг асуудлыг таслан зогсоолоо. Цаашид ард иргэд, бизнес…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон тайлантай ЗГ танилцаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд: Танилцуулах асуудал
-
П.Сайнзориг: Г.Занданшатар хүмүүсийг хуурч, албан тушаалдаа үлдэх гэж оролдож байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргаж, гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлснээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн, олон нийтэд худал мэдээлэл өгсөн зэрэг үндэслэлээр огцруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Тэрээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг нүүрсний оптейк гэрээ ахин хийх гэж сэдэж…
-
Г. Дамдинням: Засгийн газраас 8-р сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын 55 дугаар тогтоол улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй гэдгийг хэлмээр байна. Биднийг ажил авахад нүүрсний экспорт болон…