-
Хилийн зурваст 34,227 га газар олгосон өмнөх ЗГ-ын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн…
-
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн,…
-
Цагаан сараар ажил хаяна гэсэн “АЗЗА нэгтгэл”-ийн талаар ЗГ хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан уламжлал ёсоор өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Хэлэлцэж буй асуудал: Танилцуулах асуудал:
-
Ж.Оджаргал: Баялгийн сан арвижиж байж иргэдэд очих уул уурхайн өгөөж нэмэгдэнэ

Засгийн газар “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос”, “Энержи ресурс”, “Ачит ихт” компанитай санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр “Төр дээрэмдэж байна гэх хэцүү. Ноднин жилээс ажлын хэсэг байгуулагдаад уул уурхайн компаниудтай олон удаагийн уулзалт хийсэн. Сүүлийн жилүүдэд уул уурхайг тойрсон улстөржилт хэрээс хэтэрлээ. Ард иргэд боломжийн амьдармаар байдаг.…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт /2026.02.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны 7 дугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэллээ. 12.6 км урттай конвейер ашиглалтад орсноор баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэж…
-
“Эрдэнэс тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт /2026.02.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны долоодугаар сард өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцаж, нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК зардлаа бууруулж, ашигт ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлаа хангах, байгаль орчинд ээлтэй технологийн шинэчлэл хийх…
-
Өмнөговийн хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт /2026.02.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцов. Уулзалтын үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг Ерөнхий сайдад уламжиллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон Улсын Их Хурал хууль баталж шийдсэн…
-
Өмнөговь аймаг шатрын сургалтын багш нараа бэлджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож, үг хэлэхдээ “Шатар бол тэсвэр тэвчээр шаардсан оюуны их спорт. Оюун бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрөл сайжруулах зэргээр хувь хүний хөгжлийг тэтгэдэг спорт” гэдгийг онцоллоо. Мөн шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулах бэлтгэл ажлын хүрээнд тус аймаг багш нараа хэдийнээ бэлдсэн байгааг сайшаав.…
-
Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ингэний фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ферм нь манай улс дахь анхны бөгөөд одоогоор байгаа ганц ферм юм. Уг фермийг “Солид партнерс групп” компани таван жилийн өмнө нээжээ. Нийт 225 тэмээтэй, 160 нь ингэ. 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр…
-
Түмэн тэмээний баяр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. Ердөө хоёр жилийн өмнө тэмээний тоо 254 мянга байсан бол хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ бол малчдын нөр их хөдөлмөрийн…