Category: Засгийн газар

  • МАН-ын дарга Н.Учрал амласандаа хүрэх болов уу?

    МАН-ын дарга Н.Учрал амласандаа хүрэх болов уу?

    104 жилийн түүхтэй МАН өнгөрсөн амралтын өдрүүдээр их хурлаа хийж, намын даргаа сонголоо. Сүүлийн 2 сар албан тушаалын төлөөх зодооноо төрийн зодоон болтол нь гүнзгийрүүлсэн хоёр лидер нь намын даргад өрсөлдөөгүйгээрээ энэ удаагийн МАН-ын 31-р их хурал анхаарал татна. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар намын даргын өрсөлдөөнд нэр дэвшилгүй, харин Н.Учралыг дарга…

  • МАН-ын Их хуралд сонгогдсон нэг хүн намын 140 гишүүнийг төлөөлж байна

    МАН-ын Их хуралд сонгогдсон нэг хүн намын 140 гишүүнийг төлөөлж байна

    Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын Мандатын комиссын дарга, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа.  Монгол Ардын Нам өнөөдрийн байдлаар 314.961 гишүүнтэй бөгөөд энэ удаагийн Их хуралд сонгогдсон нэг төлөөлөгч намын 140 гишүүнийг төлөөлж байгаа юм. Монгол Улсын засаг захиргааны 2212 нэгжид Монгол Ардын Намын 2810 анхан, дунд шатны…

  • Их хэмжээний алт хууль бусаар хил давуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ

    Их хэмжээний алт хууль бусаар хил давуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ

    Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал зохион байгуулалттай бүлэг этгээд өнөөдөр буюу 2025.11.14-ний өдөр Замын Үүд олон улсын боомтооор БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг тагнуулынхан саатуулан…

  • МУ-ын Засгийн газар, Австрали улсын засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах хэлэлцээ хийгдэж байна

    МУ-ын Засгийн газар, Австрали улсын засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах хэлэлцээ хийгдэж байна

    Монгол Улсын Засгийн газраас хилийн чандад оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд монгол иргэд олноор ажиллаж, амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талт хэлэлцээрүүдийг байгуулан ажилладаг. Манай улс ОХУ, БНСУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Казахстан улс гэсэн 7 улстай нийгмийн хамгааллын…

  • УИХ-ыг Засгийн газрын өмнөөс лаазаар чиглүүлсэн Х.Ганхуяг албан ёсоор Шадар сайд боллоо

    УИХ-ыг Засгийн газрын өмнөөс лаазаар чиглүүлсэн Х.Ганхуяг албан ёсоор Шадар сайд боллоо

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг өнөөдөр албан тушаалын бялуугаа хүртэж, Монгол Улсын Шадар сайд боллоо. Түүнийг С.Амарсайханы оронд Шадар сайдаар томилох саналаа Ерөнхий сайд Г.Занданшатар 11-р сарын 7-нд УИХ-ын дэд даргад хүргүүлсэн юм. Парламентад 2 дахь удаагаа ажиллаж буй Х.Ганхуяг өнөөдөр Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хүлээлгэж өгнө. Түүнийг чөлөөлөх асуудлыг Төсвийн байнгын хороо…

  • Уран бүтээлийн үнэ цэнийг өсгөнө

    Уран бүтээлийн үнэ цэнийг өсгөнө

    “Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.  Хөгжмийн зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам, Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам, Утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол…

  • Жилд 60-70 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэнэ

    Жилд 60-70 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэнэ

    Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Эдгээр төсөл нь экспортын тээвэр, бүс нутгийн эдийн засгийн интеграци, хил дамнасан холболтыг өргөтгөх стратегийн ач холбогдолтой. Мөн жилд 60-70 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэж,…

  • “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

    “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

    Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос эхлэн гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гадаад зээллэгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй, нэн…

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 75 хувиар нэмэх саналыг танилцуулав 

    Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд  75 хувиар нэмэх саналыг танилцуулав 

    Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.  Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн…

  • Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

    Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

    Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.  Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор төрийн болон албаны нууцад авах тохиолдол гарсаар байна. Засгийн газрын тогтоолоор хэт олон буюу…