-
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай боллоо

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, диализийн тасагтай боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа болон холбогдох албаныхан оролцлоо. Тодруулбал, өргөтгөлийн барилгад диализийн тасаг иргэдэд үйлчилнэ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай болсноор хүн…
-
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо. А.Дэлгэрбаяр нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тархвар судлаач эмчээр 16 жил тасралтгүй ажиллаж, 2021 оноос тус эмнэлэгтээ албаны…
-
“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс…
-
Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийг хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм. Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж,…
-
Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн Хүй 7 худагт болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 29-нд Хүй 7 худагт зохион байгуулна. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, эмнэг хангал булгиулах төрлөөр авхаалж самбаагаа сорино. Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн…
-
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэд станцын орчим үнсэн сангийн 20 га газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн бөгөөд төслийн бэлтгэл ажлыг хангаж байна. Газар, нүүрс,…



