-
Баянгол дүүргийн үндэсний мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно

НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд Үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг нэгдсэн байдлаар зохион байгуулж буй. Өнөөдөр Баянгол дүүргийн иргэд, тамирчдын дунд тус арга хэмжээ эхэллээ. Баянгол дүүрэг 34 хороотой. Үүнээс 20 хорооны 50 гаруй иргэн сургалт-тэмцээнд бүртгүүлж, мөсөн дээрх харвааны цэц мэргэнээ сорьж…
-
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна

Сар шинийн баяртай холбоотойгоор хоёрдугаар сарын 15-наас 28-ны өдөр хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал авч байна. Иргэд та бүхэн энд дарж санал асуулгад оролцох боломжтой. Ташрамд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас явуулсан санал асуулгад 10.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжжээ.
-
Азийн номер нэг DJ, SODA, Дэлхийн од SHAUN нар Монголд ирнэ

Азийн номер нэг DJ, Дэлхийн инфлүүнсэр SODA, Уянгалаг хоолой, сэтгэл татам дүр төрхөөрөө Дэлхийд танигдсан DJ, дуучин, SHAUN нар 3 сарын 15-нд “Аса Арена”-д болох “Energy party” шоунд оролцохоор Монголд айлчлахад бэлэн болсноо мэдэгдлээ. DJ SODA буюу Хван Со Хи өнгөрсөн жил Архангай аймагт зохиогдсон “Ара” фестивалийг шуугиулж, залуусыг морин дээр нь бүжиглүүлсэн гэдгээр олноо…
-
Хан-Уул дүүргийн 17-р хороонд 960 суудалтай сургууль, 18-р хороонд 200 ортой цэцэрлэг барина

Нийслэл хотод боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар…
-
Халиа тошин үүссэн байршлуудад 47.4 мянган шоо метр суваг татаж, 2500 тонн мөс зөөлөө

Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүссэн нөхцөлтэй холбогдуулан нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 47.487 метр.куб суваг шуудуу татаж, 2500…
-
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 11 сард ашиглалтад оруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга, Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явцын талаар хэлэлцэв. Төв аймгийн Баян сум болон нийслэлийн Багахангай дүүрэг хоёрын заагт 2 блок бүхий 660 МВт цахилгаан станцыг барина. Тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор 3 км, Багахангай…



