Category: Нийслэл

  • Баянгол дүүргийн зургаан байршилд бичил тохижилтын ажлыг хийж дууслаа

    Баянгол дүүргийн зургаан байршилд бичил тохижилтын ажлыг хийж дууслаа

    Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хэсэгчилж, гүйцэтгэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 20, 22, 31, 34 дүгээр хорооны зургаан байршилд 3×3 сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног…

  • Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

    Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

    2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ. Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл…

  • Замын цагдааг мөргөөд зугтсан этгээдийг шалгаж байна

    Замын цагдааг мөргөөд зугтсан этгээдийг шалгаж байна

    Өчигдөр буюу /2025-01-28/-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ЭХЭМҮТ-ийн зүүн талын замд 8449 УНҮ улсын дугаартай автомашины жолооч алба үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөж, зугтсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тухайн асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна” гэх хариултыг өгсөн юм. Тэгвэл Цагдааг мөргөж зугтаасан этгээдийг 2,7 сая хүртэлх төгрөгөөр торгох…

  • Х.Нямбаатар: Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард дуусна

    Х.Нямбаатар: Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард дуусна

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Төслийн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зургийг боловсруулж байгаа юм. Тодруулбал, хөнгөн галт тэрэг буюу трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүрнэ. Трамвайн хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Зунжин…

  • Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсээгүй

    Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсээгүй

    Сүүлийн өдрүүдэд “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үнэ 3-р сарын 1-нээс нэмэгдэнэ” гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудлыг тус компаниас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. 25 кг-тай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа. Үнэд өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар борлуулалтын 555 цэгээр шахмал түлш борлуулж байна. Үйлдвэрлэл, түгээлт хэвийн, нөөц хангалттай…

  • “Амар байна уу 2025” үзэсгэлэн, худалдаанд 1000 гаруй аж ахуйн нэгж оролцоно

    “Амар байна уу 2025” үзэсгэлэн, худалдаанд 1000 гаруй аж ахуйн нэгж оролцоно

    Нийслэлийн засаг даргын санаачилгаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс жил бүрийн Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа 2-р сарын 1-27-ны хооронд “Их наяд” худалдааны төвд болно. Үүнд 1000 гаруй аж ахуйн нэгж оролцох аж. Энэ жилийн үзэсгэлэн, худалдаа хотын “А” бүсэд болохоороо онцлог. Үзэсгэлэн, худалдаа өдөр бүр соёл, урлагийн…

  • 32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

    32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл…

  • Агаарын бохирдлыг бууруулах шуурхай штабын ээлжит хуралдаан болж байна

    Агаарын бохирдлыг бууруулах шуурхай штабын ээлжит хуралдаан болж байна

    Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хуралдаанд олон намын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл оролцон, бүрэлдэхүүн өргөжиж байгаад талархал илэрхийллээ.Тус хуралдаанаар Туулын хурдны зам…

  • 2040 он гэхэд гэр хорооллын 80%-ийг орон сууцанд оруулахаар тооцжээ

    2040 он гэхэд гэр хорооллын 80%-ийг орон сууцанд оруулахаар тооцжээ

    Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилтыг хотын дарга танилцууллаа. Үүнийг 2040 он гэхэд 2.1 сая орчим хүн амтай хотыг хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, аюулгүй хот болгох төлөвлөлт гэж ойлгож болно. Энэ удаагийн төлөвлөгөөнд олон улсад ашигладаг орон зайн төлөвлөлтүүдийг ашиглаж байгаа аж. Тухайлбал: Улаанбаатар хотод өмнө нь өндрийн бүсчлэл огт байгаагүй.…

  • “Биг” барилгын материалын худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа

    Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах “Биг” барилгын материалын худалдааны төвд өнөөдөр /2025.01.24/ 08:08 цагт гал гарсан дуудлага бүртгэгджээ.Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галыг 10:40 цагт бүрэн унтраалаа.