-
Нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих хугацааг хойшлуулжээ

Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс иргэд нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй, өдөрт 4 удаа зорчих байв. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хугацааг түр хойшлуулсныг Нийтийн тээврийн бодлогын газар мэдэгдлээ. Учир нь карт уншигч төхөөрөмжийн системийг бүрэн сайжруулаагүй, ажлаа дуусгаагүй байгаа аж. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний үнийг одоогоор нэмээгүй, хуучин үнээрээ үйлчилж байна.…
-
2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

Засгийн газар 2024 оны 12 дугаар сарын 25-нд тогтоол гаргаж, 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан юм. Үүний дагуу нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон…
-
Халиа тошин үүссэн гурван байршлаас 10 мянган шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татлаа

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Чингэлтэй дүүргийн 12 дугаар…
-
Сүхбаатар дүүрэгт 720 хүүхдийн багтаамжтай сургууль баригдаж дууслаа

Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд дээрх сургууль баригдсанаар 1500 орчим хүүхэд харьяаллын дагуу тухтай орчинд суралцах боломжтой болж байна. Тус сургууль нь дөрвөн блок бүхий 3 давхар бөгөөд барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш…
-
Ч.Хувьзаяа: Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон дэд төвийг 9 дүүрэгт байгуулж байна

НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллага буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төвийг байгуулж, Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулаад байна. Мөн Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээх юм. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон…
-
Сүхбаатарын талбайгаас 18 чиглэлд автобус явна

Өнөө орой буюу 12-р сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно. Үүний дараа нийтийн тээврийн автобус 00:30 цагт 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ.А зогсоол буюу Зүүн чиглэлд-Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос /Ленин клуб/ хөдөлнө.-МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”-МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”-МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”-МШ:2 “Сүхбаатарын талбай-Гачуурт”-МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”В зогсоол буюу Баруун болон урд…
-
Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц ирэх сарын 6-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт…


