Category: Нийслэл

  • Сүхбаатар дүүрэгт хоёр автомашин шатаж байсныг унтраажээ

    Сүхбаатар дүүрэгт хоёр автомашин шатаж байсныг унтраажээ

    Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 04:50 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 6х14 метрийн хэмжээтэй граж болон “Приус-20”,…

  • Гал гарсан орон сууцнаас 145 иргэнийг гаргажээ

    Гал гарсан орон сууцнаас 145 иргэнийг гаргажээ

    Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн орон сууцны байранд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргасан байна.

  • Нийтийн аж ахуйн салбарынхныг хүндэтгэе!

    Нийтийн аж ахуйн салбарынхныг хүндэтгэе!

    Бид өглөө болгон ажил руугаа явахдаа хаа саагүй гудамж, зам, талбай цэвэрлэж байгаа ТҮК-ийн ажилчдыг хардаг. Мөн орон сууцны шугам задрахад, аливаа гэмтэл гарахад тэр бүгдийг оршин суугчид өөрсдөө засаад байдаггүй. Энэ бүгдийг бидний өмнөөс нийтийн аж ахуйн салбарын ажилчид хийдэг. Өнөөдөр халуун устай, цэвэрхэн орон сууцанд амьдарч байгаа нь НААС-ын ажилчдын ач юм. Тэд…

  • 55-р сургуульд цахилгаан шат суурилуулах төсөлд гарын үсэг зурлаа

    55-р сургуульд цахилгаан шат суурилуулах төсөлд гарын үсэг зурлаа

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар өнөөдөр Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус сургууль цахилгаан шаттай болсноор давхар хооронд явахад бусдын туслалцаа шаарддаг байсан сурагчид өөрсдөө бие даан саадгүй зорчих боломжтой болох юм. Япон Улсын…

  • 2025 онд нийслэлд 4.7 их наядын хөрөнгө оруулалт хийнэ

    2025 онд нийслэлд 4.7 их наядын хөрөнгө оруулалт хийнэ

    Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-ын ээлжит бус хурлаар дахин хэлэлцэж, эцэслэн баталлаа. 2025 онд нийслэлийн төсөвт 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байгаа нь 2024 оноос 20.2 хувиар нэмэгдэх юм. Ирэх оны төсвийг санхүүжүүлэх нийт эх үүсвэр 5.9 их наяд төгрөг байх бол зардлыг мөн ижил дүнтэй байхаар батлав. Үүний дотор урсгал зардлын дээд хэмжээг…

  • Чаргаар гулгаж байгаад, төмөр тор мөргөж, амиа алджээ 

    Чаргаар гулгаж байгаад, төмөр тор мөргөж, амиа алджээ 

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн амралтын өдөр буюу 12 дугаар сарын 21-ний өдөр хүүхэдтэйгээ хамт чаргаар гулгаж байсан нэгэн эмэгтэй төмөр торон хашаа мөргөж, амиа алджээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Иймд чаргаар гулгахдаа орчныхоо аюулгүй байдлыг сайтар шалгахыг анхааруулъя!

  • Багш яагаад харгис аашилдаг вэ?

    Багш яагаад харгис аашилдаг вэ?

    Ер нь ямар ч хүн бухимддаг. Ямар нэгэн асуудал гаргадаг. Үүнийгээ хүн бүр янз бүрээр гаргадаг. Олонх нь уурлаж, бухимдаж, уцаарлана. Хүн зодож, бухимдлаа тайлдаг хүмүүс ч бий. Тийм хүмүүс боловсролын салбарт олон байгаа нь айдас төрүүлэх боллоо. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Архангай аймгийн хоёрдугаар сургуулийн багш. Түүний 3-р ангийн хүүхдийг цохиж зодож буй…

  • Халиа тошин үүсдэг байршлуудад үзлэг шалгалт хийж байна

    Халиа тошин үүсдэг байршлуудад үзлэг шалгалт хийж байна

    Өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас халиа тошин эрт үүсэж байгааг холбогдох албаныхан хэлж буй.Тодруулбал, урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж далан сувгууд дүүрэх, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөх, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэх эрсдэлтэй байна. Иймээс халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, Усны барилга, байгууламжийн газраас тогтмол үзлэг…

  • Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр зохион байгуулж байна

    Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр зохион байгуулж байна

    Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд гацуур засаж, гэрэлт гудамжаар чимэглэсэн мөсөн гулгуурын талбайг бэлтгэж иргэдэд өдөр бүр үйлчилж байна. Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж, Их тойруугаас Бага тойрог хүртэлх Ж.Самбуугийн гудамжийн авто замын голоор алхдаг хэсгийг гэрлээр чимэглэн тохижуулжээ. Чингэлтэй дүүрэг шинэ оныг угтан 12-р сарын 30-ныг хүртэл өдөр бүр Тусгаар тогтнолын талбайд баярын…

  • Согтууруулах ундаа хэрэглэж гар хөлөө хөлдөөсөн иргэдийн тоо нэмэгджээ

    Согтууруулах ундаа хэрэглэж гар хөлөө хөлдөөсөн иргэдийн тоо нэмэгджээ

    Шинэ жилийн уур амьсгал орж, аж ахуйн нэгж, албан байгууллагын баярын өдрүүд үргэлжилж байна. Мөн идэр есийн хүйтэн эхэлж, хүйтний эрч чангарч буй эдгээр өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгджээ. Ялангуяа архи хэтрүүлэн хэрэглэж гар хөлөө хөлдөөсөн, халтирч унаж бэртэж, гэмтсэн иргэдийн тоо нэмэгджээ. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихэвчлэн гавал, тархины гэмтэл авдаг байна. Энэ…