Category: Нийслэл

  • Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо

    Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо

    Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 67 дулаан зогсоол байдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, таван зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Баянзүрх дүүргийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд долоон дулаан зогсоол нь хэвийн ажиллаж байна. Үлдсэн таван зогсоолын эд хогшил хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг…

  • Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг олноор хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг ногоон байгууламж болгон тохижуулна. Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс…

  • Автобусны дулаан зогсоолыг тоносноос түр хаажээ

    Автобусны дулаан зогсоолыг тоносноос түр хаажээ

    Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг. СХД-ийн хэмжээнд нийт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, 5 зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. БЗД-ийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд 7 нь хэвийн ажиллаж байна. Харин 5 зогсоолын тухайд эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх,…

  • Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв

    Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, мега төслүүдийн явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88 хувьтай байна. Туулын хурдны замын түр барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл 32.4 хувьтай байна. Хурдны замыг барих гүйцэтгэгчээр…

  • “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

    “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

    Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан. 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Шинээр баригдсан гурван давхар үйлчилгээний төвийн барилга, 109 автомашины далд зогсоолтой хотын…

  • “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

    “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

    Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү дагуул хотыг нийслэлээс 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, нисэх буудлын орчмын 315 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд зорчигчдод зориулсан олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихыг зорьж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч…

  • НОБГ: Пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгахыг зөвлөж байна

    НОБГ: Пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгахыг зөвлөж байна

    Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 5, гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 35 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Цаг агаарын хүйтрэлтийн үед гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгддэг. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган,…

  • “Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

    “Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

    “Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлалаа. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар гуравдугаар сарын 2-ны 16:00 цаг хүртэл 45 хоногийн хугацаанд хүлээн авна. Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон…

  • Сурагчдыг сүү хөтөлбөрт хамруулахаар хотын дарга “Харүмафүжи сүүний ферм”-ээс туршлага судлав

    Сурагчдыг сүү хөтөлбөрт хамруулахаар хотын дарга “Харүмафүжи сүүний ферм”-ээс туршлага судлав

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна. Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Харүмафүжи сүүний ферм”-тэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Хотын дарга Х.Нямбаатар…

  • Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

    Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

    Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын дагуу “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд уг төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд…