-
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэсэн судалгааны талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн шуурхай…
-
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа

Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа. Дулааны шугам, авто замын гүүрний орчимд техник орох боломжгүй байршилд ажилчид цас, мөсийг гар аргаар буюу хөрөө, хүрзээр хөрөөдөж, цэвэрлэж байна.
-
Хоёрдугаар сарын 1-ээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино

Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна.Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин…
-
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн баярыг угтаж монголчууд 1.3 их наяд…





