-
Дүүжин тээврийн кабинуудыг агуулахад буулгалаа

Дүүжин замын тээвэр төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Франц улсаас нийлүүлж буй. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж, нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ. Дүүжин замын тээврийн кабиныг ухаалаг, аюулгүй системээр тоногложээ. Энэхүү кабиныг…
-
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж аваад байна. Ингэснээр нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт сайжирч нийслэлийн өмчийн харилцааны газар нь нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Нийслэлийн алдагдсан…
-
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэг барина

Нийслэлийн хэмжээнд 2026 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина. Тодруулбал, улсын төсвөөр таван сургууль, гурван цэцэрлэг, нийслэлийн төсвөөр есөн сургууль, есөн цэцэрлэг, дүүргийн төсвөөр нэг сургууль, нэг цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр 15 сургууль, нэг цэцэрлэг барина. Боловсролын салбарт нийт 137 төсөл, арга хэмжээ хэрэгжих…
-
Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийт 1.6 га талбайд тохижилт хийх бөгөөд талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулах юм. Тохижилтын ажлыг Гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдуулахгүйгээр орчин үеийн хэв загвартай…
-
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, 2025 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 167 машин техникээр парк шинэчлэл хийлээ. Энэ онд ч мөн парк шинэчлэл үргэлжлэх бөгөөд лаг цэвэрлэх, сорох машин, хашлага угаагч…
-
Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ирэх жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг олноор хийхээр төлөвлөж байна. Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажлуудыг хийнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Тиймээс “20 минутын…
-
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС болон ДХИС-ийн багш нарыг хүлээн авч уулзлаа. ДХИС-ийн Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөрийн санаачилгаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нар хотхон, хорооллын гаднах бүх төрлийн хаалтыг онгойлгодог чипийг зохион бүтээжээ. Эрдэмтэн багш нарын…
-
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Хөшигийн хөндий, Оргоч уул орчим дахь ачаа терминалаас бараа бүтээгдэхүүнийг төвлөрсөн байдлаар түгээх, дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар төслийн нэгдүгээр үе шатны барилга угсралтын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. Төслийн хүрээнд гуравдугаар зэрэглэлийн 102.8 км урт, 1520 мм царигтай төмөр зам барьж байгуулах бөгөөд…

