-
Халиа тошин үүсдэг байршлуудад үзлэг шалгалт хийж байна

Өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас халиа тошин эрт үүсэж байгааг холбогдох албаныхан хэлж буй.Тодруулбал, урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж далан сувгууд дүүрэх, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөх, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэх эрсдэлтэй байна. Иймээс халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, Усны барилга, байгууламжийн газраас тогтмол үзлэг…
-
Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр зохион байгуулж байна

Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд гацуур засаж, гэрэлт гудамжаар чимэглэсэн мөсөн гулгуурын талбайг бэлтгэж иргэдэд өдөр бүр үйлчилж байна. Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж, Их тойруугаас Бага тойрог хүртэлх Ж.Самбуугийн гудамжийн авто замын голоор алхдаг хэсгийг гэрлээр чимэглэн тохижуулжээ. Чингэлтэй дүүрэг шинэ оныг угтан 12-р сарын 30-ныг хүртэл өдөр бүр Тусгаар тогтнолын талбайд баярын…
-
Л.Моломжамц: Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг

Нийслэлд арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид 24 цагаар жижүүрлэн халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Хан-Уул дүүргийн цас цэвэрлэгээний…






