Category: Нийслэл

  • Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна

    Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна

    НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, түшиц хана болон тохижилтын ажлын явцтай танилцлаа. Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй хамгаалалтын түшиц ханыг бариад байна.…

  • Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

    Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийнэ. Харин авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын…

  • Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

    Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 20218 нэгж талбар өртөөд буй. Тодруулбал дэд төвүүдийн газар чөлөөлөх зургаан ажил, үер халиа тошингийн эрсдэлтэй бүсэд өртсөн…

  • Г.Занданшатарын цахим эдийн засгийн эсрэг Х.Нямбаатар

    Г.Занданшатарын цахим эдийн засгийн эсрэг Х.Нямбаатар

    Дэлхийн эдийн засаг өнгөрсөн 10 жилд 3-4% өссөн бол цахим эдийн засаг 6-7% өссөн байна. Үүнийг анзаарсан Г.Занданшатар цахим эдийн засгийн тухай мөрөөдөх болов. Тэр мөрөөдлийнхөө дагуу Г.Занданшатар даргатай УИХ 2024.06.05-нд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль баталсан. Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо Засгийн газар виртуал бүс байгуулахтай холбоотой 2 журам болох “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих…

  • “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

    “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

    Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Улаанбаатар трамвай” төсөл нь хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм.…

  • 2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-нд зохион байгуулна

    2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-нд зохион байгуулна

    Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-нд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа…

  • Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор ашиглалтад орлоо

    Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор ашиглалтад орлоо

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1218.4 м.кв талбай бүхий зоорьтой гурван давхар бөгөөд барилга ашиглалтад орсноор тус хорооны 1105 өрхийн 4100 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ, төрийн анхан шатны үйлчилгээг нэг…

  • Х.Нямбаатарын Нийтийн тээврийг хөгжүүлэх сан   

    Х.Нямбаатарын Нийтийн тээврийг хөгжүүлэх сан    

    Манай улсад орон нутгийн өмчит хуулийн этгээд 4331 байна. Үүний 20 нь сан. Сангуудын ихэнх нь Засгийн газрынх. Харин аймгуудтай харьцуулбал нийслэлийн харьяа байгууллагууд хамаагүй олон сантай. Үүний 1 нь Нийтийн тээврийг хөгжүүлэх сан. Энэ санг Х.Нямбаатар, А.Баяр нар аятайхан ашиглаж байна. УИХ 2023 оны 12 дугаар сард Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр…

  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

    Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

    Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төв кемп,…

  • Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

    Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс гаалийн хяналтын талбайд буулаа. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж байна. Үүнтэй зэрэгцэн дүүжин замын системийн аюулгүй,…