-
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 42 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Харин нийслэлийн хүн амын тоо хурдацтай өсөн нэмэгдэж 1.7 саяд хүрсэн. Энэ онд нийслэлээс Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж, өнгөрсөн 10 дугаар сарын…
-
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Энэ онд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 2026 онд ч үргэлжлэн хийгдэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр “Нийслэлээс энэ оны…
-
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, 2026 онд нийслэлийн төсөвт 4,625.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон. Ингэхдээ нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Нийслэлийн урсгал зардлыг 1,517.3 тэрбум төгрөгөөр,…
-
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн анги танхим болон сурагчдын тогтмол хүрдэг гадаргууг тусгай зориулалтын уусмалаар халдваргүйжүүлэв. Агаар болон гадаргууд жигд…
-
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дуусжээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан байна. Тодруулбал, Эмнэлгийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр болон гуравдугаар давхрын өрөө тасалгаануудад иж бүрэн засвар шинэчлэлтийн ажлуудыг хийжээ. Тус засвар, шинэчлэлтийн ажилд хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa,…
-
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ

Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар, Дээрх машин, техникийг…
-
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна

Хан-Уул дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит дөрвөн байгууллага, хувийн хэвшлийн 10 компани нийтийн эзэмшлийн гудамж, замын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Тус компаниуд нийт 3.8 сая ам метр талбайг цэвэрлэдэг. Нийслэл энэ онд цас цэвэрлэгээний 167 машинаар парк шинэчилсэн. Үүний 25 машиныг Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд хүлээлгэн өгсөн юм. Энэ хүрээнд тус төвийн авто…
-
Нийслэлийн томоохон 16 төслийн талаарх ээлжит шуурхай хуралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гарц шийдэл тодорхойлдог ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн…
-
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын…
