-
Энэ бороо түр зуурынх

ЦУОШГ: Улаанбаатар хотод өнөөдөр /2025.08.21/ хотын захаар 07:40 цагт, хотын төв хэсгээр 08:00 цагт бороо орж эхэллээ. Үргэлжилсэн биш түр зуурын бороо орно. Үдээс өмнө хэсэг завсарлаад, үдээс хойш бороо дахин орно.
-
Усанд автсан 5 байршлын усыг соруулж байна

Улаанбаатар хотод өнөөдөр /2025.08.20/-ийн 15:00 цагийн байдлаар үер усны аюултай холбоотой нийт 12 дуудлага, мэдээлэл нийслэлийн Онцгой байдлын газар иржээ. Үүнээс 5 байршилд онцгой байдал болон мэргэжлийн байгууллагуудын нийт 14 ажилтан, албан хаагч, 4 машин, ус зайлуулах 2 насосоор ус соруулан, усанд авсан зам, айлуудыг аюулгүй болгож байна. Үүний 1 болох Нарны зам дахь Төмөр…
-
ЦУОШГ: Бороо эргээд эрчимжиж, үргэлжлэн орно

Улаанбаатарт орж буй борооны эрчим одоогоор /2025.08.20/-ны 15:25 цагийн байдлаар түр суларлаа. Гэсэн ч эргээд эрчимжин, үргэлжилж орно гэдгийг ЦУОШГ анхааруулаа. Улаанбаатар хот орчмоор өнөөдөр /2025.08.20/ 14:30 цагийн байдлаар 19.5-28 мм хэмжээний бороо ороод байна.
-
23 гараашийн газрыг чөлөөлж, авто зогсоол байгуулав

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 39 дүгээр байрны урд талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 23 гараашийн газрыг чөлөөлж, авто зогсоол байгуулав. Баянгол дүүргийн 12, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 230 гараашийг буулгаж, газрыг нь чөлөөлжээ. Уг газарт авто зогсоол, тоглоомын талбай байгуулсан байна.
-
Ус зайлуулах шугамын ажилд бороо өнөөдөр дүн тавина

Улаанбаатар хот орчимд орж буй шиврээ бороо бол өргөн уудам нутгийг хамарсан аадрын үүлний зөвхөн зах сэжүүр нь л гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. Үүнийг иргэд “Зөвхөн треллер нь” хэмээн хошигнож байна. Улаанбаатар хотод 20-35 мм хэмжээтэй орох аадар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг ч анхааруулаа. Үер усны аюул нүүрлэж магадгүйг цаг уурчид,…
-
Үргэлжилсэн бороо аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

Говь-Алтай аймгийн 12 суманд 5 мм, Завхан аймгийн 7 суманд 3.2 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 0.1 мм бороо оров. Өнөө өглөөний байдлаар бороо орж буй аймаг, сумдыг доорх зургаас харна уу! Улаанбаатар хотод өнөөдөр /2025.08.20/ 04:45 цагаас бороо орж эхэллээ. Үргэлжилсэн бороо 20-35 мм буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ. Иймд:⚠️Гэрээс гарахдаа шүхэр, усны цуваа…
-
Хятад түлшний сайн, муу тал

Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд ирэх өвөл Хятад улсад үйлдвэрлэсэн 306 мянган тонн хагас коксожсон шахмал түлш түлнэ. “Өөр ямар ч арга байхгүй” гэсэн ганцхан тайлбартай, хятад түлштэй нүүр тулах өдөр тун ойртож байна. Уг нь УИХ-ын 53 дугаар тогтоол өнгөрсөн зургадугаар сард гарч, утаа гаргадаг зуух, түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүй гэж тодорхой заасан. Харин…
-
Замын хөдөлгөөний AI камераар 5 сая зөрчил илрүүллээ

Замын цагдаагийн газрын Теле хяналт, замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс IREX буюу AI систем бүхий 2606 камерыг Улаанбаатар хотын 176 байршил, уулзварт суурилуулжээ. Дэлхийн 21 улсад хэрэглэж буй энэхүү системээр энэ оны 2 дугаар сарын 5-наас хойш замын хөдөлгөөний 5 сая гаруй зөрчил илрүүллээ. Одоогоор уг системийг туршиж буй тул жолооч нарт шийтгэл оногдуулахгүйгээр гар утсанд…

