-
Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн 76 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний салбарын 84, хуримтлалын 81 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг төдийгүй улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг нийслэл хот дангаараа үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байгаа юм.…
-
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж…
-
Хагас коксон түлшний стандартыг шинэчиллээ

Стандартыг шинэчлэн батлуулснаар өмнөх стандартын техникийн шаардлагыг илүү нарийвчилж, хатуу түлшинд тавих техникийн шаардлагыг чангатгаж, олон улсын түвшинд хүргэж байгаа аж. Тухайлбал, хагас коксон түлш нь “нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан хагас кокс (13-50 мм ширхэглэлтэй), хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж стандартад тусгажээ. Шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгасан байна.…
-
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ. Тэгвэл энэхүү хагас коксон шахмал түлшийг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олголоо. Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болоод дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ гэрчилгээ нь хэрэглэгч…
-
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Уг төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” ХХК шалгарсан. Есдүгээр сарын 1-ний өдрөөс төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн хуулийн мэргэжлийн фирмтэй хамтран гэрээ байгуулах,…
-
“Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн”-г ирэх сард ашиглалтад оруулна

СХД-ийн 24 дүгээр хороо, Баянхошуу хайрхны баруун урд 4.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилтын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй тус ажлын гүйцэтгэгчээр “Дүүрэн Трейд” ХХК ажиллаж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдсэн бөгөөд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, усан оргилуур, хүүхдийн тоглоомын…
-
Төв талбайд барьсан “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна

СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 19, 20, 21-нд “Номын баяр” арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байсан юм. Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг…


