-
Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Нийслэлийн есөн дүүргийн 40 байршилд тавдугаар сарын 31-наас зургаадугаар сарын 6-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулна. Энэ үеэр хонины махыг гулуузаар 1 кг нь 10,000 төгрөг, үхрийн махыг 13,000 төгрөгөөр тус тус борлуулна.
-
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын инженер техникийн ажилчдад сургалт хийлээ

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”, “Юүтонг бус” ХХК хамтын ажиллагааны хүрээнд “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ” байгуулж, 300 гаруй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ. Тус ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 12 аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн 45 ажилчдад Юүтонг ZK6116HG маркийн автобусыг ашиглах хугацаанд түгээмэл гарсан эвдрэл, гэмтэл түүний засвар үйлчилгээг…
-
Нийслэлийн 12 байршилд дуудлага худалдаагаар газар эзэмшүүлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулахаар болжээ. Интернэт орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэд байршил харгалзахгүйгээр дуудлага худалдаанд оролцох боломжтой. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ иргэд: Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны…
-
Х.Нямбаатар: Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно

Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 айлын орон сууцны барилгын ажил эхэллээ. Энэ үеэр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үг хэлэв Тэрээр, “Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна. Бид энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд жилийн өмнө эхлээд эрх зүйн орчноо бэлдсэн. УИХ-аар Нийслэлийн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон…
-
Ирэх ням гаригаас эхлэн 10 жилээс дээш насжилттай автомашинд нийслэлийн дугаар олгохгүй

Нийслэл хуучин автомашины импортыг хязгаарлах бодлого баримталж байгаатай холбоотойгоор Улаанбаатарт авто машины улсын дугаар олгохдоо хязгаар тогтоохоор болсон. Тодруулбал, зургаадугаар сарын 1-нээс үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй гэдэг шийдвэр албажих юм. Өөрөөр хэлбэл, та 2015 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашин худалдан авбал Улаанбаатар хотод унах эрхгүй гэсэн үг. Үүнээс гадна Улсын бүртгэлийн дугаарыг…
-
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилнэ. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэх юм. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан…


