-
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

Маргааш болох “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна. Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза ХТ, Шөнийн зах, Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 зах ажиллахгүй.
-
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна

“Нэгдүгээр тойрог зам” төслийн бүтээн байгуулалт нь ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцүүлж, байгаль орчин, хүн амын амьдралын чанарт эергээр нөлөөлөх эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэнэ. Тухайлбал, Улаанбаатар хотод төсөл хэрэгжээгүй үед тээврийн хэрэгслийн түгжрэлийн нөлөөгөөр өдөрт 35.9 кг тоосжилт үүсэж байсан бол төслийн үр дүнд энэ үзүүлэлт 239 дахин буурах тооцоолол гарчээ. Мөн тээврийн хэрэгслийн…
-
Түүхий нүүрс түлэхээ зогсоолоо

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 247 дугаар цэцэрлэг, 103 дугаар цэцэрлэг, 37 дугаар сургууль, 18 дугаар хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбороос гадна хувийн хэвшлийн барилгуудыг дулаанаар хангадаг “Элбэг дулаан” компани түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож, шингэрүүлсэн хийн түлшинд шилжиж байна. Тус компани БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2800 кВт-ын хүчин чадалтай хийн түлшний хоёр зуухыг суурилуулж, угсралтын ажил 80…
-
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтэй ирүүлэхийг урьж байна. Агуулахад тавигдах шаардлага: 1 мкв-ийн түрээсийн НӨАТ-тай үнэ нь 8,000 /найман мянга/ төгрөг байна. Зөвхөн сайжруулсан шахмал…
-
Монгол-Японы хамтарсан соёлын фестиваль энэ сарын 13-нд болно

Улаанбаатар эрдэм их сургууль, Хүүхдийн урлан бүтээх төв хамтран хоёр дахь удаагаа Монгол–Японы хамтарсан Соёлын фестивалийг зохион байгуулж байна. Тус фестивальд Япон улсаас дүрслэх урлаг, соёл урлагийн чиглэлийн 11 уран бүтээлч хүрэлцэн ирж хүүхэд багачуудад зориулсан олон сонирхолтой соёлын хөтөлбөрүүдийг толилуулах бөгөөд тус соёлын фестиваль есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдана. Фестивалийн онцлох үйл ажиллагаанд:…
-
Сонгинохайрхан дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орууллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолбор барьж дуусан, улсын комисст хүлээлгэн өглөө. Нийт 2.1 га талбай бүхий тус цогцолбор хөлбөмбөгийн талбай, 3х3 болон 5х5 сагсанбөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээ гүйлтийн замтай. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд,…
-
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа

Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн нэг нь болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Нийслэлийн авто замын сүлжээ хотын төв рүү чиглэн, Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг…
-
Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно

Бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. “Автомашингүй өдөр”-өөр 7:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал, Энэ өдөр нийтийн тээврийн дараах 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж буй.

