-
ХХЕГ-ын хойд уулзвараас Монелийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 7 хүртэл хаана

Доржийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвараас Монелийн уулзвар хүртэл авто замыг хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэнэ. Зам хаах: 8 дугаар сарын 4-ний 23:00 цагЗам нээх: 8 дугаар сарын 7-ны 06:00 цаг Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийслэл орчмоор усархаг аадар бороо давтамжтай орох тул бэлэн байдлыг хангахыг НОК үүрэг болгов

Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгсний дагуу Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб өнөө өглөө хуралдлаа. Цаг уур, орчны шинжилгээний газраас 08:00 цагт /2025.08.04/ өгсөн мэдээллээр өнөөдөр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв ажиглагджээ. Тиймээс нийслэлийн хэмжээнд бэлэн байдлыг…
-
Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг наймдугаар сард зарлана

Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанбаатар метроны хөдлөх бүрэлдэхүүний техник үйлчилгээ, оношилгоо, засвар, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр тус төслийн холбогдох албаныхан болон төслийн зөвлөх үйлчилгээний “Духуа инженеринг” ХК-иар ахлуулсан түншлэл депо барихаар төлөвлөсөн байршилд ажиллалаа. Уг төслийн…
-
Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа. Тус барилга нь тэнхлэгээрээ 16.0м x 12.0м хэмжээтэй, зоорьгүй гурван давхар, цутгамал төмөр бетон каркасан бүтээцтэй. Камерын хяналтын төв ашиглалтад орсноор иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой юм. Дүүргийн…





